solongonews
“Нэг бүс нэг зам ” дагуу улсын таваарын гүйлгээ нэмэгдлээ
2016-07-26 19:21
“Нэг бүс нэг зам ” дагуу улсын таваарын гүйлгээ нэмэгдлээ.

       Хятад Улс “Торгоны замын эдийн засгийн бүс болон XXI зууны далай дээрх торгоны замын хэтийн төлөв болон үйл ажиллагааг хамтдаа бүтээн байгуулах ажлыг дэмжих” санаачлагыг 2015 оны 3 дугаар сард нийтэлсэн. Улмаар “Хамтдаа зөвшилдөн, хамтдаа бүтээн байгуулах, хамтдаа эдлэх” зарчмыг чандлан баримталж, бодлогын тал дээр, тоног төхөөрөмжийн тал дээр ойлголцох, арилжаа худалдааны талд саадгүй байх, хөрөнгө мөнгөний зохицуулалт, иргэд хоорондын ойлголцлыг сайжруулах. Цаашилбал, Òîðãîíû зам дагуух улс орон хоорондын арилжаа худалдааны хамтралцааг дэмжиж, эх баялгийн тохируулгын ашиглалтыг дээшлүүлж, мөнгөн гүйлгээний зах дэлгүүрийн хоорондын нягтран хамтрах ажлыг ахиулж,  эдийн засгийн чухал хүчин зүйлүүдèéí ÷ºëººò áàéäëûã õàìòäàà áèé áîëãîíî. Өндөр дээд түвшний арилжаа худалдааны хамтын ажиллагааны орон бүсыг хамтдаа бий болгосон нь “Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлого бүх талаар хөгжлийн шатандаа орсныг харуулж байна.

       “Нэг бүс нэг зам” бол Хятад Улсын Засгийн газраас аж ахуйн даяарчлалын гүнзгий хөгжлийг ахиулах зорилгоор дурдан гаргасан шинийг санаачилсан хэлбэрийн орон бүсийн чанартай хамтын ажиллагааны шинэ хэв загвар юм. Мөн орон бүсийн аж ахуйн хөгжлийн шинэ арга зам болно. Энэхүү бодлого даяарчилсан аж ахуйн чөлөөт хөгжлийн тогтолцоог гүнзгийрүүлж, хөрөнгө оруулалт болон арилжааны хамтын ажиллагааг сайжруулах юм. Үүний зорилго нь орон бүсийн хамтдаа ашиг хүртэх олон улсын хамтралцааны орон зайг эрэлхийлж, илүү олон улс орнуудад ашиг хүртээх зорилготой. Энэхүү стратеги бодлогыг хэрэгжүүлснээс хойш Хятад улс болон “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудын аж ахуй арилжааны талын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, экспорт, импортын хэмжээ өргөжин, бараа бүтээгдэхүүний гүйлгээ тасралтгүй нэмэгдэх болно.

Хятад Улс ба “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудын арилжаа худалдаа улам батжина

   Сүүлийн арван жилд Хятад Улсаас “Зам” дагуух улс орнуудад голдуу модон материал, хуванцар, төмөрлөг бүтээгдэхүүн зэргийг экспортолдог. Эдгээр төрлийн бараа бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээнд эзлэх харьцаа нь 20 хувь хүртэл нэмэгдсэн бол бусад хөдөлмөр сайжирсан хэлбэрийн аж үйлдвэр, жишээлбэл, хувцас, малгай, гутал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрийн экспортын хэмжээ нэлээд нэмэгдсэн байна.

 Дунд ба зүүн европын улс орнуудаас Хятад Улсад экспортолж байгаа бараа бүтээгдэхүүн голдуу механизм, зам тээврийн хэрэгсэл зэрэг болно. Ялангуяа, зам дагуух улс орноос экспортолж байгаа гол бараа бүтээгдэхүүн нь эрчим хүч юм. Эрчим хүчнийхээ 60 орчим хувийг Хятад улсад экспортолж байна. Улсын хэмжээнээс харахад Дунд ази, баруун Ази болон дунд, дорнод зэрэг гурван бүс нутаг Хятад Улсын гол эрчим хүч импортлох газар орон болжээ.

2001 оноос хойш Хятад Улс “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудын эдийн засаг нь нисэх мэт хурдтай хөгжлийн үе шатандаа орсон. 2001 оноос 2014 он хүртэл Хятад улс болон “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудын арилжааны нийт хэмжээний харьцаа нь 16.5 хувь байсан бол 26 хувь болтлоо нэмэгдэж, экспортын харьцаа нь 14.5 хувиас 27.2 хувьтай болсон. Эдгээр дата, статистик тоо баримт нь Хятад Улс, “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудын арилжаа худалдаа улам нягтарсан байна.

Бодит арилжааны орон бүсийн хувьд Хятад Улс болон Зүүн Өмнөд Азийн улсын арилжааны хамтын ажиллагаа хамгийн нягт харилцаа холбоотой.  Зөвхөн  2014 онд Зүүн Өмнөд Азийн 11 улс орон болон Хятад Улсын арилжаа худалдааны нийт хэмжээ нь нийт арилжаа худалдааны хэмжээний 43.9 хувийг эзэлсэн ба талууд арилжаа худалдааны солилцооны ашигтай тогтолцоог бий болгож чадсан байна. Мөн Баруун Ази, Дунд, Дорнод газар орны 19 улс орон болон Хятад Улсын арилжааны эзлэх харьцаа нь 28.2 хувьд хүрсэн. Эдгээр арван хэдэн жилийн дотор хоёр талын арилжаа худалдааны нийт хэмжээ хамгийн хурдтай нэмэгдсэн улс нь Төв Азийн таван улс орон юм. Нэг жилийн өсөлтийн дундаж хурд нь бараг 30 хувьд хүрч, бусад зам дагуух улс орны арилжаа худалдааны хэмжээний өсөлтийн хурдыг тэргүүлж байна. Энэ нь торгоны замын аж ахуйн бүсийн арилжаа худалдааны хамтын ажиллагаатай нягт холбоотой.

“Нэг зам нэг бүс” дагуух улс орны бараа таваар, арилжаа худалдаа өрсөлдөөнтэй тулгарах нь дамжиггүй

“Нэг бүс нэг зам” дагуух улс орны ихэнх зах зээл нь шинээр сэргэж мандсан улс орон байдаг. Иймээс эдийн засгийн хурдтай хөгжил нь импорт, экспортын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, зам дагуух улс орнуудын Хятад Улсын бараа таваарт түшиглэх хэмжээ нь Хятад Улсын экспорт түүнд түшиглэх хэмжээнээс их байдаг. Арилжаа худалдааны түшиглэх хэмжээ нь тэнцвэрт бус бүхий онцлог илэрч буй. Иймээс  арилжаа худалдааны талуудын стратеги бодлогод өөрчлөлт гарвал талуудын импорт, экспортод адил бус хэмжээгээр нөлөөлж, арилжаа худалдаа нь улам илүү тэнцвэргүй болдог.

Үүнээс гадна зах зээл бол харилцан түшиглэхийн хэрээр улс орнуудын хөгжлийн хурдад сайнаар нөлөөлдөг. Бие биедээ харьцангуй бага түшиглэдэг улс орнуудын хөгжил удааширдаг учир эдийн засгийн орон бүсийн хөгжлийн тэнцвэрт бус байдлыг бий болгодог байна.

 

  Импорт, экспортын арилжаа худалдаа тэнцвэрт бус байдалтай

  Хятад Улсын эдийн засаг Äýëõèéí Õóäàëäààíû Áàéãóóëëàãàд ýëññýíèé дараа нэгэн зүйлийн шинэ хэв байдлын хэлбэрээр тогтвортой хөгжиж байна. Түүнчлэн зам дагуух улс оронтой арилжаа худалдааны хамтын ажиллагаа нь аажим аажмаар гүнзгийрч, жил бүр тодорхой хэмжээний өсөлтийн хурдаа баталж байдаг.  “Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлого дурдагдсаны дараа зам дагуух    улс орнууд, Хятад Улсын гадаад арилжаа худалдаан дахь байр суурь тасралтгүй нэмэгддэг. Арилжаа худалдааны таваарын төрөл зүйл болон харьцал нь ч улам баялаг болсон байна. Гэхдээ 2006 оноос хойш Хятад Улсын зам дагуух улс оронд арилжаа худалдааны зөрөө нь үргэлжлэн нэмэгдэх чиг хандлагатай болсон байна.

Импорт, экспортын арилжаа худалдааны хэмжээний зөрөө баг багаар нэмэгдэж, импорт, экспортод онцгой тэнцвэрт бус байдал ажиглагдвал улс орны аж ахуй, эдийн засгийн хөгжилд нэлээд их эрсдэл авчрах бөгөөд олон улсын арилжаа худалдааны өрсөлдөөнд өртөх магадлалтай.

Арилжаа худалдааны орон зайн тогтолцлын өрсөлдөөн

     Юуны өмнө улс төр, соёлын хүчин зүйлээс шалтгаалж, “Нэг бүс нэг зам” зам дагуух улс орны эдийн засгийн хөгжлийн орчин тэгш бус, орон бүсийн хөгжил тэнцвэрт бусаас болж, арилжаа худалдааны хамтын ажиллагааг явуулахад хүндрэл бэрхшээл тулгарах. Түүнчлэн зам дагуух олон улс орны зах зээлийн эдийн засаг шилжилтийн үе шатанд оршиж, олон улс орнуудын зах зээлийн аж ахуй шилжилтийн үе шатандаа орсон ба олон олон аж ахуйн систем, хууль тогтоомж, менежментийн систем бүрэн төгс болоогүй. Эдгээр ялгаа зөрөө нь бараа таваарын солилцооны нэмэгдлийг хязгаарлаж байгаа юм.   

    Арилжаа худалдааны орон зайн тогтолцлын тэнцвэрт бус байдал, зам тээврийн бүтээн байгуулалтад нилээд их саад учрууж, хялбар дөт зам тээвэр нь арилжаа худалдааны суурь болж, тааруухан суурьтай газар орны хөгжил ч улам удаашран орон бүсийн хөгжилд улам их ялгаа зөрөө гарах болно.

“Нэг бүс нэг зам” дагуух улс орон арилжаа худалдааны өсөлтийг ахиулах арга зам

      Улс төрийн ярилцлага хэлэлцээрийг идэвхжүүлж, аж үйлдвэрийн бүтцийг сайжруулах хэрэгтэй.

Арилжаа худалдааны хамтын ажиллагаа бол “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын гол зүйл юм. Өргөн хэмжээний арилжаа худалдааны хамтралцаа нь Хятад Улс болон зам дагуух улс орны таваар, бараа бүтээгдэхүүний солилцооны нэмэгдлийг ахиулж, солилцооны дунд, улс орон хоорондын арилжаа худалдааны түшиглэл нь бага багаар гүнзгийрнэ. Иймээс улс орнуудын Засгийн газар хоорондоо  улс төрийн хэлэлцээрээ сайжруулж, солилцооны дунд талуудын арилжаа худалдааны хөгжлийг ахиулах бодлогыг зөвшилдэн тогтож, арилжаа худалдааны солилцоонд тулгарч буй саадыг арилгах хээргтэй. Дараа нь хамтралцаа нягтралаа өргөжүүлж, итгэл найдвараа чангатган, үйлдвэрлэлийн мэргэжлийн талаарх солилцоогоо сайжруулна. Улмаар улсынхаа аж үйлдвэрийн  бүтцийн шинэчлэлтийг дайчилж, аж ахуйн бодит хүчийг нэмэгдүүлэн арилжаа худалдааны тэгш бус харьцааг бууруулах болно.

    Арилжааны бүтцийг зохицуулж, тэнцвэртэй өсөлтийг дэмжих хэрэгтэй

     “Нэг бүс нэг зам” бодлогын бодит байдалд Хятад Улс болон зам дагуух улс орнуудын импортолсон бараа таваарын бүтцэд тохируулга  хийх шаардлагатай. Экспортлоход давуу талтай байгаа аж үйлдвэрийн салбарыг хэвээр нь байлгасны үндсэн дээр арилжаа худалдааны  бүтцийг тохируулах хэрэгтэй.

    Юуны өмнө импорт, экспортын бараа бүтээгдэхүүний бүтцийг зүй зохистой тохируулж, экспортлоход тулгарч байгаа асуудлуудыг зохистой шийдвэрлэх. Улмаар арилжаа худалдааны адил бус хамтын ажиллагаатай улс орнуудад өөр өөр импорт, экспортын бодлого хэрэгжүүлнэ. Экспортын таваар, бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ ба бүтцийг тохируулж, арилжаа худалдааны эерэг зөрөөг сайжруулах хэрэгтэй. Дараа нь тогтвортой арилжаа  худалдааны хамтралцаагааа үргэлжлэн хөгжүүлж, худалдааны зүй зохистой бүтцээ бэхжүүлж, талуудын арилжаа худалдааны тэнцвэртэй өсөлтийг ахиулан  хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх болно.

Хөрөнгө оруулах эрчмээ нэмэгдүүлж, эдийн засгийн хамтын өсөлтийг ахиулна

Орон бүсийн хөрөнгө оруулалтаа идэвхжүүлж, арилжаа худалдааны орон зайн зүй тогтлыг сайжруулан дэд бүтэц тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг чангатгаж, бараа таваарын солилцоог ахиулна.    

  “Нэг бүс нэг зам”-ын бодлогын зам дагуух улс орнуудад дунд дорнод,  Баруун Ази, Зүүн Өмнөд Ази, Төв Ази, Өмнөд Ази, Зүүн Африк, Умард Африк зэрэг 60 гаруй улс орон ба газар орныг хамрах. Мөн Баруун Европ ба Зүүн Европын улс орнуудад нөлөөлөх болно. Иймээс зам дагуух улс орон болон газар орны улам илүү чөлөөт арилжаа худалдаа,  хөрөнгө оруулалт, бараа таваарын гүйлгээнд маш их давуу талыг бий болгох учир бүх улс орон нь бүс нутгийн хамтралцаагаа сайжруулах ёстой.

 Одоогийн байдлаар энэхүү арга хэмжээг нэгэнт зөвлөх зүйлдээ оруулаад байна. Хятад Улс - Зүүн Өмнөд Азийн холбооны чөлөөт худалдааны орон нь цаашдын долоон жилд хос чиглэлээр 15 сая ам.доллар хөрөнгө оруулж, 2020 он гэхэд хоёр талуудын арилжаа худалдааны нийт хэмжээ мянган тэрбум ам.долларт хүргэх болно. Энэ нь арилжаа худалдааны солилцоонд оролцогч улс орнуудын бараа таваарын гүйлгээг ахиулах юм. Хятад Улс-Өмнөд Азын орон бүсийн чанартай хамтын ажиллагааны түншлэл нь Хятадын өмнөд хязгаарын ЮүньНань мужаас Өмнөд Азийн улс орнуудыг чиглэсэн зам тээврийн шугамыг бүрдүүлж, арилжаа худалдааны урагштай үйл явцыг баттай дэмжинэ. Хятад Улс хөрш зэргэлдээ Оросын Холбооны Улстай стратегийн цуврал хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулж, голчлон эрчим хүчний цар хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөөд байна. 

Зохиогч: Нийтлэл: ЛАНЬ ЧЭНЬЖИНЬ
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл