solongonews
2022 онд сансрын хөөргөлтийг 62 удаа амжилттай биелүүлжээ
2023-02-28 17:09
2022 онд сансрын хөөргөлтийг 62 удаа амжилттай биелүүлжээ.

Хятадын Үндэсний статистикийн газраас "БНХАУ-ын 2022 оны үндэсний эдийн засаг нийгмийн хөгжлийн статистик мэдээ"-г 02-сарын 28-ны өдөр нийтэллээ.

 Тоо баримтаас харвал Хятад улс 2022 онд сансрын хөөргөлтийг 62 удаа амжилттай биелүүлжээ. "Вэньтянь", "Мэнтянь" туршилтын бүхээг, "Шэньжөү-14", "Шэньжөү-15" сансрын хөлгийг ар араас нь амжилттай гаргаж, Хятадын сансрын станцыг бүх талаар байгуулсан байна. Чан Э-5 илрүүлэгч  аппарат  сарны шинэ ашигт малтмал "Чан Э чулуу"-г олж илрүүлсэн юм. Хуурай газрын экосистемийн нүүрстөрөгчийн хийн хяналтын, мөн  агаар мандлын орчныг хянах “Жюй Ман” хиймэл дагуулыг  ашиглалтад оруулж, "Чан Жэн-8" зөөгч пуужингаар 22 хиймэл дагуулыг нэгэн зэрэг хөөргөж чадсан байна.  

Найруулагч: Д. МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл