1 дүгээр сарын 15-нйи өдөр Хөххотын Төмөр замын товчоо Өвөр Монголын Бугат хотоос Датүн чиглэлийн 4191/2 ээлжийн галт тэргийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тус ээлжийн галт тэрэг Бугат өртөөнөөс хөдөлж, Бугат хотын зүүн өртөө, Хөххот, Жинин өмнө өртөө, Фэнжэнь зэрэг өртөөгөөр дамжиж, Датүн өртөөнд очиход нийт 5 цаг зарцуулна. Нарийвчилбал, Бугатын өртөөнөөс Хөххотын өртөө хүртэл нэг цаг 35 минут, Хөххотын өртөөнөөс Жинин өмнө өртөө хүрэхэд нэг цаг 15 минут, Жининий өмнө өртөөнөөс Датүн өртөө хүртэл нэг цаг 55 минут аялна. Энэхүү шууд хүрэх онцгой хурдны галт тэрэг нэвтэрснээр Хөххот, Бугат, Жинин гурван хотоос Датүн хүрэхэд зарцуулах цагийг багасгаж, дөрвөн бүс нутгийн эдийн засаг, арилжаа худалдаа, соёлын солилцоог нэмэгдүүлж, улмаар иргэд зорчиход илүү таатай нөхцөлийг хангаж байгаа юм.
