Хятад, Иордан хоёр орны Ерөнхий сайд нар харилцан баяр хүргэв
2017-04-07 22:09
Хятад Улсын Ерөнхий сайд Ли Кэчян, Иорданы Ерөнхий сайд Хани Мулки нар саяхан хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор харилцан баяр хүргэлээ.
Ерөнхий сайд Ли Кэчян баярын захиандаа, дипломат харилцаа тогтоосны 40 жилийн туршид хоёр орны найрсаг харилцаа тогтвортой хөгжиж, дээд давхаргын хэлхээ холбоо гүнзгий нягтарч, улс төрийн итгэлцэл улам батжин, аижл хэрэгч хамтын ажиллагааны үр дүн баяжсан юм. Мөн олон улсын болон бүс нутгийн чухал асуудлуудаар найрсаг сайхан харилцаж ирлээ гэж хэллээ.
Хани Мулки баярын захиандаа, Иордан, Хятад хоёр орон олон улсын асуудлуудад маш олон нийтлэг ойлголттод хүрч чалсан. Мөн Ойрх Дорнодын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах ажилд хамтдаа хичээн ажиллаж ирсэн гэж хэлсэн байна.
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Шиньхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
