solongonews
Уулын зам, төмөр шат, байшингийн шат дамнасан тосгоны амьдрал
2020-06-15 20:54
Уулын зам, төмөр шат, байшингийн шат дамнасан тосгоны амьдрал

"Шюанья тосгон"-ы иргэд төмөр шатаар уулнаас бууна 

   Шюанья тосгон нь Хятадын Сичуань мужийн Ляншань И үндэстний өөртөө засах жүөгийн Жаожюэ шяний 800 метр өндөр уулын оргилд байрладаг. Өндөр ууланд байрладаг учраас тосгоны иргэд модоор тавигдсан аюултай буйд уулын 17 хэсэг замаар уулнаас буудаг. 2016 оны 05-р сард Шюанья тосгоны иргэдийн энэхүү хэцүү нөхцөлийг сайжруулах үүднээс Ляншань жүө болон Жаожюэ шянь нь уулын замыг өөрчлөн 2556 гишгүүртэй төмөр шат барьсан байна.

2015 оны үеийн уулан зам

Уулын зам нь төмөр шатаар солигдсон ч хүмүүс хоёр буюу гурван цаг явж байж уулнаас буудаг. Иргэдийн амьдрах нөхцөлийг дахин бүрэн өөрчлөх үүднээс 2019 оны 04-р сард Жаожюэ шянь нь “Шюанья тосгон”-ыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахаар болсон юм.

Иргэд шинэ бууцандаа 

2020 оны 05-р сарын 12-ны өдрөөс 14-ний өдөр Шюанья тосгоны 84 айл өрхийн 344 иргэнийг уулнаас буулган шинэ суурин, шинэ байранд нүүлгэн шилжүүлсэн байна. 51 настай Мө Сэ Да Ти 13-ны өглөө гэргийн хамт эртлэн босч, эд зүйлсээ цэгцэллээ. Өнөөдөр тэд уулнаас төмөр шатаар бууж, байшингийн шатаар алхан орж билээ. Уулын замаас төмөр шат, төмөр шатнаас байшингийн шат дамжсан маш олон иргэд тэр хоёртой адил энэ өдрийг хүсэн хүлээсээр иржээ.

эргэд дурсахад 

Уулнаас нүүж бууна 

Нүүлгэн шилжүүлсэн газарт нь 6 давхар 30 гаруй байшин барьж, дэлгүүр, сагсан бөмбөгийн талбай зэрэг амьдрах орчин нөхцөлийг нь бүрэн бүрдүүлжээ. Нарны гэрэл гэгээ туяарсан, зочны өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, гал тогооны өрөө гэрийн тавилгатай орон сууц нь ууланд амьдарч байсан тэдэнд зүүд мэт санагдаж билээ.

Шинэ гэртээ орохоор бүртгүүллээ

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл