Хятадын дөрвөн том үзэсгэлэнгийн нэг болох Хятадын олон улсын хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспо сүүлийн өдрүүдэд Хайкөү хотод зохион байгуулагдаж байна. Тус экспогоор олон тооны патентлагдсан технологийн төслүүд тавигдсан. Олон тооны худалдааны шошго тэмдэг, газарзүйн заалт, зохиогчийн эрх бүхий дотоод, гадаадын оюуны өмчийн хамгаалалтын бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн байна.
Оюуны өмчийн эрхийг хамгаалах нь инновацийг хамгаалах явдал юм. Энэхүү анхаарлын төв болоод буй хэрэглээний экспогоор оюуны өмчийн эрхийн цогц хамгаалалтыг бэхжүүлж, давхар мөчлөгтэй зах зээлд шинэ цонх бий болгон, Хятадын үзэсгэлэнгийн брэндийг нэмэгдүүлж, Хайнань чөлөөт худалдааны бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
