“Биологийн олон янз байдлын тухай конвенц”-д оролцогч талуудын 15-р хуралдаан бол байгаль, экологийн сэдвээрх НҮБ-ын анхны хурал чуулган бөгөөд дэлхийн эко соёлын бүтээн байгуулалтыг ахиулж, хүн байгалийн эв зохирлыг дээдэлж, эх байгалиа дээдлэн, байгалийн жам ёсыг дагаж мөрдөн, 2050 он гэхэд биологийн олон янз байдлын тогтвортой хөгжлийг ахиулах зорилттой билээ.
Австралийн Их барьер хадны далай тэнгисийн паркийн дарга, доктор Иан Боннер хэлэхдээ “Биологийн олон янз байдал нь хүн төрөлхтний оршин тогтнож хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэж байдаг. НҮБ-ын “Биологийн олон зүйлт чанарын тухай конвенц”-ийн ХV бага хурал (COP15)-ын II шатны хурал нь олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг ахиулж, биологийн олон янз байдал алдагдахыг таслан зогсоохыг хүссэн” гэв.
Боинна Синьхуа агентлагийн сэтгүүлчийн бичгээр өгсөн ярилцлагадаа "Хүн төрөлхтөн цэнгэг ус, тоос хүртээх, хөрсний үржил шим, тогтвортой байдал зэрэг экосистемийн бүх төрлийн үйлчилгээний чиг үүрэгт түшиглэн оршин тогтнох шаардлагатай болохоор экосистемийн эрүүл мэнд, нөхөн сэргээх чадвар нь биологийн олон янз байдалтай шууд холбоотой байдаг. Хэрэв биологийн олон янз байдал алдагдсанаас болж эко системд хохирол учруулахын зэрэгцээ дэлхийн өсөн нэмэгдэж байгаа хүн амын эрэлт хэрэгцээний өсөлтийг харгалзан, эко системийн үйлчилгээ хангах чадавх ихээхэн буурах болно.
Эрүүл мэнд байгалийн экологийн систем нь уур амьсгалын өөрчлөлтийг намдаах болно. Жишээлбэл, ой мод, нуга газар, мангир мод болон далайн зүлэг зэрэг далайн амьдрах орчин нь агаар мандлаас нүүрстөрөгчийн давхар ислийг шингээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс нэгэнт бий болсон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хуурай газар, усны бүс дэх байгалийн орон зайг хамгаалах, сэргээх нь нэн чухал.
Эрүүл экосистем нь хүн төрөлхтний сайн сайхан байдалтай нягт холбоотой бөгөөд хүн төрөлхтний хувьд зайлшгүй шаардлагатай, эдийн засаг, ажил эрхлэлт, хүний эрүүл мэндийн үндэс суурь юм" гэжээ.
