Хөххотын төмөр замын товчоо зорчигчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд галт тэрэг нэмж аялуулахаар болжээ.
Тухайлбал, Хөххотоос Жининий өмнө өртөө хүрэх K7924 ээлжийн галт тэргийг нэмж, 14:20 цагт Хөххотоос хөдөлж, 15:54 цагт Жининий өмнө өртөөнд хүрнэ. Жининий өмнө өртөөнөөс Хөххот хүрэх K7923 ээлжийн галт тэргийг нэмж, 16:34 цагт Жининий өмнө өртөөнөөс хөдөлж, 18:15 цагт Хөххотод хүрнэ. Мөн Хөххотоос Линьхэ хүрэх K7925 ээлжийн галт тэргийг нэмж, 13:21 цагт Хөххотоос хөдөлж, 17:29 цагт Линьхэ өртөө хүрнэ. Линьхэгээс Хөххот хүрэх K7926 ээлжийн галт тэргийг нэмж, 18:26 цагт Линьхэ өртөөнөөс хөдлөн 22:37 цагт Хөххот өртөө хүрэх аж.
Хэрэв өөрчлөлт гарвал төмөр замын өртөөний тухайн өдрийн нийтэлсэн мэдээгээр явна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.12306.cn хаягаар аваарай.
