solongonews
Хятадын уламжлалт анагаах ухааны хөгжлийн туршлагаас суралцаж байгаа Зимбабвегийн залуу эмч
2021-10-12 10:21
Хятадын уламжлалт анагаах ухааны хөгжлийн туршлагаас суралцаж байгаа Зимбабвегийн залуу эмч

   Эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь Хятад, Зимбабве улсын хамтын ажиллагааны чухал салбар юм. Хятад улс олон жилийн турш Африкийн өмнөд хэсэгт эмнэлгийн олон баг илгээж, Хятад-Зимбабве улсын найрамдалт эмнэлгийн барилгын ажилд туслалцаа үзүүлж, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажилласан юм.

    Өнгөрсөн оны 09-р сард Зимбабве улсын нийслэл Хараре хотод Хятад-Зимбабвегийн хятад анагаах ухааны зүү төөнүүрийн эмчилгээний төвийг албан ёсоор байгуулж, нутгийн иргэдэд хятад эм эмнэлгийн тусгай үйлчилгээ үзүүлж, хоёр орны эмчилгээ, эрүүл мэндийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан байна. Зимбабвегийн нэгэн залуу эмч одоогоор тус төвд дадлага хийж байгаа юм. Тэрээр Хятадын анагаах ухааны хөгжлийн туршлагаас суралцаж, Зимбабве улсад уламжлалт анагаах ухааныг сэргээхээр хүчин зүтгэж байна.

    Зимбабве дахь хятад зүү төөнүүрийн анхны төвд залуу эмч Карен Гурур Хятадын анагаах ухааны эмч Сүн Шуанг даган суралцаж, өвчтөнүүдэд хятад эмнэлгийн оношилгоо үйлчилгээ үзүүлж байна. 27 настай Карен Гурур хүүхэд байхаасаа л өвчин зовлонтой хүмүүсийг авран эмчлэх хүсэл зоригтой байв. 2014-2020 оны хооронд тэрээр Жян Шигийн хятад эм эмнэлгийн их сургуульд хятад анагаах ухаан сурсан юм. Тэрээр:

 - Би Хятадад сурч байхдаа хятад анагаах ухааны эмчилгээний үр нөлөөг өөрийн нүдээр харж, Зимбабве дахь хятад анагаах ухааны хөгжлийг ахиулахыг хүсэж, нутгийн иргэдэд ач тус хүргэхээр шийдсэн юм.  Миний сурч байсан Хятад дахь сургуульд хятад анагаах ухааны курс байсангүй. Тэр үед би хятадын анагаах ухааны чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байсан бөгөөд сургуулиа төгсөөд Зимбабве улсад хятад анагаах ухааны оношилгоо, эмчилгээ хийх гэж байсан юм. Учир нь Хятадын анагаах ухаан үр дүн сайтай байдаг болохоор хятадын анагаах ухаан ба барууны анагаах ухааны ойлголтууд бас өөр өөр байдаг. Өнгөрсөн жил Зимбабвед буцаж ирснийхээ дараа би Хятадын анагаах ухааны зүү төөнүүрийн эмчилгээний төв байгуулагдсан тухай мэдээг олж харсан, тэгээд бизнесийнхээ түвшинг цаашид бэхжүүлэх гэсэн үүднээс тус төвд дадлага хийх өргөдлөө өгсөн юм гэж ярьлаа.

   Зимбабве нь мөн уламжлалт анагаах ухааны урт удаан жилийн түүхтэй. Ургамлын гаралтай олон төрлийн эм тариа байдаг ба хүмүүс уламжлалт эмч нарын эдгээх чадварыг ихээр хүлээн зөвшөөрдөг юм. Карен Гурур танилцуулахдаа:

- Гэр бүлийн орчны нөлөөнд өртсөний улмаас би хар багаасаа төрөл бүрийн эмийн ургамлуудыг ихэд сонирхож, өвчтэй байхдаа уламжлалт анагаах ухаанд илүү хандах болсон юм гэж хэллээ. Гэвч тэрээр:

- Хятадын уламжлалт анагаах ухаантай харьцуулахад Зимбабвегийн уламжлалт анагаах ухаан хараахан шинэчлэгдээгүй байгаа. Иймээс би сурч мэдсэн зүйлээ ашиглан орон нутгийн уламжлалт анагаах ухааны хөгжлийг сэргээж, илүү сайнаар өвлөн уламжлахыг хүсэж байна гэж тэмдэглэсэн байна.

Тэрээр:

 - Хятадын анагаах ухааны хөгжил цаг үетэй зэрэгцэн урагшилж байна. Хятад улс хятадын анагаах ухааны маш олон их сургууль, эмнэлэг зэргийг байгуулжээ, Зимбабве улс Хятадаас суралцаж, уламжлалт эм эмнэлэгийг цаашид түгээн дэлгэрүүлэх ёстой. Уламжлалт анагаах ухаан нь гайхалтай эдгээх чадалтай, гаж нөлөө багатай, боломжийн үнэтэй байдаг тул хүмүүсийн зүрх сэтгэлд гүн хоногшсон байдаг гэж хэлэв.

Карен Гурур:

- Хятадын уламжлалт анагаах ухаан болон Зимбабвегийн уламжлалт анагаах ухааны хооронд маш олон ижил төстэй зүйл бий. Тиймээс би өөрийн мэдлэг чадвараа ашиглаж, хоёр талын давуу байдлыг дээд зэргээр ашиглаж, уялдуулж нэгтгэн хөгжүүлэхийг хүсэж байна. Одоогийн шатанд би хятад анагаах ухааны оношилгоо, эмчилгээний түвшингээ дээшлүүлэхийн төлөө шаргуу ажиллаж, хятадын анагаах ухааны мэргэшлийн гэрчилгээг аль болох хурдан авахыг хүсэж байгаа. Би мэргэшлийн гэрчилгээгээ авсныхаа дараа өөрийн гэсэн эмнэлэг нээж, хятад анагаах ухаан болон Зимбабвегийн уламжлалт анагаах ухааны тусламжтайгаар оношлогоо, эмчилгээ хийхийг хүсч байна гэж ярьж байна.

Хятад анагаах ухааны оношилгоо, эмчилгээний арга барилуудыг Зимбабвегийн нутгийн иргэд улам бүр хүлээн зөвшөөрч, талархан хүлээж авна гэдэгт Карен Гурур итгэдэг.      

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл