solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян төлөөлөгчийн асуултад хариулав
2019-07-04 16:48
Ерөнхий сайд Ли Кэчян төлөөлөгчийн асуултад хариуллаа.

     Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Ли Кэчян 07-р сарын 02-нд Далянь хотноо зохиогдсон 2019 оны Давосын зуны чуулга уулзалтад оролцсон олон улсын үйлдвэр худалдаа, банк санхүү, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн салбарын 200 төлөөлөгчтэй уулзаж, тэдний асуултад хариулав.

Бизнес эрхлэх орчны талаар: - Хятад улс зах зээлийг мөрдсөн, хуулийг сахисан, олон улсын зэрэглэлийн илүү тогтвортой, ил тод, урьдчилан төсөөлж болохуйц бизнес эрхлэх орчныг бүрдүүлэхэд хүчин зүтгэж, илүү нээлттэй байлгах болно. Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрхийг хамгаалан, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүд Хятад улсад бүртгүүлсэн байвал нэгэн адил эрх тэгш хандах болно гэж хэллээ.

Ли Кэчян сайд мөн банк санхүүг нээлттэй байлгах, хувийн аж ахуйн нэгжүүдийн хөгжил, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, инновацын талаар асуултад хариулсан байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл