solongonews
Хөдөө орон нутгийн аялал жуулчлалын 300 зам шугамыг нийтлэв
2020-09-22 17:10
Соёл ба аялал жуулчлалын яам хөдөө орон нутгийн 300 зам шугам гаргалаа

Тэргэл сарны баяр, Улс тунхагласан баярын амралт дөхөж байгаатай холбогдуулан Хятад улсын Соёл, аялал жуулчлалын яам нь бүх улсын хөдөө орон нутгийн аялал жуулчлалын нөөцийг нэгтгэн, хөдөө орон нутгаар аялан зугаацах 300 зам шугамыг олон нийтэд нээлээ.

Энэ удаад гаргасан хөдөө орон нутгаар аялан зугаацах зам шугамууд нь улсын бүх мужуудыг хамарсан байна. Соёл, аялал жуулчлалын яамны Нөөцийн хөгжлийн газрын холбогдох  ажилтны хэлэхээр: - "Цар тахлын нөлөөгөөр жуулчид удаан хэмнэлтэй бөгөөд богино хугацааны аялалд аялахыг улам ихээр хүсэж, аюулгүй байдал, эрүүл мэндэд тустай, тав тухтай зэрэг аяллын хэлбэрт илүү их анхаарч байна".

Хот, аялал жуулчлалын газрууд гэх мэт нягтрал ихтэй уламжлалт чиглэлүүдтэй харьцуулбал байгальд ойр, аялахад тохиромжтой, бохирдолгүй ногоон хөдөөгийн аялал жуулчлал улам бүр түгээмэл болж байна.

Сонгогдсон өндөр чанартай 300 маршрут нь хөдөө орон нутгийн уламжлалт соёл, хөдөө аж ахуйн нөөцийг бүрэн ашиглаж, орчин үеийн амьдралд дасан зохицох соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх болно. Үүний зэрэгцээ цахим худалдааны платформуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, онлайн дэлгүүрүүд, төлөөлөн борлуулах цэгүүдийг нээж, цахим худалдааны шууд нэвтрүүлгээр борлуулах орон нутгийн мэргэжилтнүүдийг бэлдэж, улмаар хүрээлэн буй орчны эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих болно.

Соёл, аялал жуулчлалын яамны статистик мэдээллээс харахад энэ оны эхний улиралд бүх улсын хөдөө тосгоны аялал жуулчлалын нийт орлого 69.5 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 77.1 хувиар буурчээ. Хоёрдугаар улиралд байдал эрс сайжирч, сар бүр 148.8 хувиар өссөн. 07-р сараас 08-р сар хүртэл хөдөө орон нутгийн аялал жуулчлалын нийт жуулчдын тоо болон нийт орлого илт сэргэжээ, Мөн ажилчдын тоо үндсэндээ өнгөрсөн оны мөн үеийн түвшинд хүрсэн бөгөөд аялал жуулчлалын салбар дахь бүрэн сэргэлтэд тэргүүлэх байр суурь эзлэх төлөвтэй байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл