
Сүүлийн өдрүүдэд ӨМӨЗО-ны олон газарт аялал жуулчлалын хөгжлийн бага хурлыг зохион явуулж, Өвөр Монголын аялал жуулчлал ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг төлөвлөжээ. Түүнчлэн ӨМӨЗО нь "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд аялал жуулчлалын хөгжлийн хөтөлбөрийг албан ёсоор боловсруулж, "нэг хонгил нэг нуруу" хил дамнасан аялал жуулчлалын шинэ байдлыг бий болгох гэж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд Өвөр Mонголын аялал жуулчлалын салбар гадаадад нээлттэй байлгахаа байнга дээшлүүлэх бөгөөд Хятад, Орос, Монгол гурван орны таван газарт аялал жуулчлалын нэгдсэн холбооны үйл ажиллагааг бий болгож, Оросын Красноярскийн хязгаар, Новосибирск мужид ажлын зөвшилцлийн механизм байгуулна. Мөн Цайны зам дагуух Хятадын муж, орон Орос болон Монголтой гурван орны "Tүмэн газрын цайны зам" аялал аялал жуулчлалын нэгдсэн холбоог байгуулна. Бас гурван орны хүүхэд залуучуудын зуны лагерь, гурван орны авто машины аялал зэрэг хил дамнасан аялал жуулчлалын арга хэмжээг зохион явуулах юм байна.
Үүний зэрэгцээ "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд ӨМӨЗО давхардсан тоогоор дотоод гадаадын нийт 34 мянга гаруй жуулчдыг хүлээн авах нь "Арван нэгдүгээр таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанаас 2.1 дахин илүү байж, жилд 12.4 хувийн өсөлттэй байх болно.
