solongonews
Хятадын циркийн бүлгэм Монте-Карлод алтан медаль хүртжээ
2024-01-23 11:15
Хятадын циркийн бүлгэм Монте-Карлод алтан медаль хүртжээ.

       Монте-Карлогийн олон улсын циркийн 46 дахь удаагийн наадмын хянагч нарын хурал 22-нд зарлахдаа,Хятадын Үхань хотын циркийн бүлгэм нь циркийн наадмын хамгийн дээд яруу алдар болох алтан шагналыг хүртсэн байна.

      Монте-Карлогийн олон улсын циркчдийн 46 дахь удаагийн наадам энэ сарын 19-28-ны өдрүүдэд Монакогийн Монте Карло хотод зохион байгуулагдлаа. Уг наадамд Хятад, АНУ, Франц, Малайз, Узбекистан зэрэг 10 гаруй улс, бүс нутгийн циркийн бүлгэм оролцсон байна.

       Монако улсын тэргүүн хунтайж Райниер III 1974 онд үүсгэн байгуулагдсан Монте-Карло олон улсын циркийн наадам нь олон улсын циркийн шилдэг арга хэмжээний нэг бөгөөд циркийн ертөнцийн "Оскар" хэмээн нэрлэгддэг билээ.

Зохиогч: ГАО ЖИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл