
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрээн хотын Олон улсын дээд сургууль нь Монгол Улсын мэргэжил туршлага өндөр багш нарыг урин багшлуулж, хичээлийн агуулга, төрөл зүйлийг баялаг болгодог байна. Сургуулийн талаас сонирхолтой гар урлал, хайчилбар, арьсан сийлмэл, ёслол үйлчилгээний хичээл орж байсан бол саяхан МУСТА, сурган хүмүүжүүлэгч багш н.Алданцэцэгийг урьж, уламжлалт эсгий урлалын хичээл оруулж, үндэстний соёл уламжлал, ардын гар урлалыг өвлүүлэн уламжлах үүднээс зохион байгуулсан энэхүү хичээл нь Өвөр Монгол оюутнуудын сэтгэлд хүрсэн байна.
Нэг сарын хугацаатай зохион байгуулагдсан тус хичээл нь анхандаа эрэгтэй оюутнуудад жаахан хүнд байсан ч хичээллээд суралцаад ирэхэд амтанд нь орж, өөрийн дуртай зүйлсээ ширж урлажээ.






