Хятадад үйлдвэрлэлийн хэмжээ 6.3 хувиар өсчээ
2016-09-14 10:06
Хятадад үйлдвэрлэлийн хэмжээ 6.3 хувиар өсчээ
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа учраас үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар нэмэгджээ. Энэ тухай Хятадын Үндэсний Статистикийн Товчоо мэдээллээ.

Харин долдугаар сарынхтай харьцуулахад үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн сард 0.3 хувиар өсчээ.
БНХАУ-ын Засгийн газрын мэдэгдсэнээр, санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан нь нийлүүлэлтэд чиглэсэн бүтцийн шинэчлэлт хийж, эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжих макро эдийн засгийн бодлогууд хэрэгжүүлж байгаатай холбоотой аж.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://www.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх
