solongonews
Гэр бүлийн боловсролыг олон нийтийн үйлчилгээний системд хамруулбал зохино
2019-03-09 10:50
Гэр бүлийн боловсролыг олон нийтийн үйлчилгээний системд хамруулбал зохино.

Хүний хүмүүжил бол урт хугацаанд явагдах том ажил юм. Тиймээс энэ нь гэр бүлийн боловсрол, сургуулийн боловсрол, нийгмийн боловсролоор бүрэлдсэн бөгөөд энэхүү гурван элемент харилцан нэг нэгдээ нөлөөлж, харилцан хязгаарлагдаж байдаг.

Ардын багш, АИХТ Нарантуяагийн хамгийн их анхаарал хандуулдаг асуудал бол боловсролын салбарын ирээдүйн хөгжил юм. Энэ жил тэрээр бүх улсын "Хоёр чуулган"-д “Гэр бүлийн боловсролыг үндсэн олон нийтийн үйлчилгээний системд хамруулбал зохино” хэмээх санал дурдсан байна.

- Гэр бүлийн боловсрол бол ихэнх хүмүүсийн хамгийн эрт хүлээн авдаг боловсрол болно. Тэр нь аливаа боловсролын эхлэл болон суурь нь юм. Мөн сургуульд боловсрол хүртэхээс өөр бусад хамгийн сайн арга маяг. Боловсролын ажлын заавал шаардагдах бүрэлдэхүүн хэсэг болно. Хүүхдийн өсөлт бойжилтод гэр бүлийн боловсрол, сургуулийн боловсрол, нийгмийн боловсролын аль нь ч бүгд шаардлагатай бөгөөд энэхүү гурван элементийг уялдуулан хөгжүүлбэл сая боловсролын бүрэн бүтэн чанарыг хадгалж, хүүхэд эрүүл өсөн бойжихыг баталж чадна хэмээн Нарантуяа 03-р сарын 07-ны өдөр ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл