solongonews
Өвөр Монгол засаг захиргааны хууль сахиулах “Гурван дүрэм” хэрэгжүүлж байна
2019-08-30 15:53
Өвөр Монгол орон засаг захиргааны хууль сахиулах “Гурван дүрэм” хэрэгжүүлэх ажлыг сайжруулж байна.

     Синьхуа кирил нэтийн энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ /Д.Хүүхэнсоль, Сао Жэнь/ ӨМӨЗО-ы засаг захиргааны хууль сахиулах “Гурван дүрэм” болон хууль дүрэмт Засгийн газрын мэдээллийн бүтээн байгуулалтыг сайжруулах хурал энэ сарын 28-нд Өвөр Монголын Шилийнхотод боллоо.

Энэ үеэр Шилийн хотын Олон нийтийн хуулийн үйлчилгээний төв, Шилийн хотын ой мод тал нутгийн товчоо, Шилийн хотын хянан шалгахыг удирдах газрын Эрдэнэ зах зээлийн хянан удирдах газар болон Шар тал гацааны “Дугуйлан” хуулийн хөтөлбөрийнхөн ирж, бүс нутгийн онцлогт тохирсон хууль дүрэмт засгийн ажлыг биелүүлэхэд тус дөхөм үзүүлж буй шинэ хэлбэрийн тоног төхөөрөмж болон ажил мэргэжлийг танилцуулав.

Үүний зэрэгцээ Шилийнгол аймаг, Улаанхад, ӨМӨЗО-ы Хүний нөөц нийгмийн баталгааны танхим, Улаанцав хотын Жинин дүүрэг, Баяннуур хотын Үюань шянь зэрэг бүс нутаг ба байгууллагуудын удирдах хүмүүс засаг захиргааны хууль сахиулахын “Гурван дүрэм”-ийг төгөлдөржүүлж хууль дүрэмт засгийн газрыг бүтээн байгуулахыг дэмжих сэдвийн хүрээнд санал бодлоо солилцов.


Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mn.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл