2019 оны Азийн телевизийн фором энэ сарын 04-ний өдөр Сингапурын Жиньша хурал үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийж, Хятад Улсын зуу гаруй кино телевизийн бүтээл үзэсгэлэнд дэлгэгдэн үзэгчдийн анхааралд хүрч сайн үнэлэлт авлаа.
Энэ жил Хятад Улсын хамтран зохион байгуулсан үзэсгэлэнгийн талбай 220 м2-аас давж, 19 кино телевизийн байгууллага нэгжийн зуу гаруй кино телевизийн бүтээлийг дэлгэн үзүүлсэн талбай болон байгууллага нэгжийн тоо түүхийн урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хүрчээ. Хятад Улсын олон Улсын телевизийн ерөнхий компани, Жянсүгийн радио телевиз, Хүнань мужийн Иньин картон зэрэг байгууллага нэгж өөрсдийнхөө зохион бүтээсэн олон ангит кино, баримтат кино, ерөнхийлсөн чанартай урлагийн программ, картон кино, мөн хамгийн шинэ киногоо авчирч, Хятад Улсын кино телевизийн салбарын хөгжилийн одоогийн байдлыг бүх талаар дэлгэсэн байна.
Азийн телевизийн форум нь Ази тивийн хамгийн том телевизийн программын солилцооны зах зээл юм. Үүний дотор Ази болон бусад газраас ирсэн телевиз, кино телевизийн үйлдвэр, студи зэрэг байгууллага нэгж, худалдан авах, борлуулах, хөрөнгө мөнгө хуримтуулах, тарааж цацахг мөн тавцан дамнасан худалдааны тал дээр хамтран ажиллана.Тус үйл ажиллага 06-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
