Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбооноос 06-нд олон улсын боловсруулах салбарын худалдан авалтын менежерүүдийн индексийг зарлав. Ерөнхийд нь авч үзвэл олон улсын боловсруулах аж үйлдвэрийн өсөлтийн хурд харьцангуй тогтвортой байна. Өмнө нь цар тахлын сөрөг нөлөөнд хүнд өртөөд байсан Азийн зарим орны аж үйлдвэрийн салбар харьцангуй илт сэргэж, олон улсын боловсруулах салбарын тогтвортой өсөлтийг хангах чухал хөдөлгөгч хүч болсон байна.
Олон улсын боловсруулах салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 10-р сард 55.7 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.1 пунктээр өссөн үзүүлэлт юм. Азийн аж үйлдвэрийн салбарын өсөлтийн хурд сэргэж, Европ дахь үйлдвэрлэлийн өсөлтийн хурд тогтворжсон бол Америк, Африкийнх харин саарчээ.
Нэмж дурдахад, дэлхийн эдийн засгийн сэргэлт улам бүр тодорхойгүй байна. Вакцинжуулалтын тэнцвэргүй байдал нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийн тэнцвэргүй байдлыг бий болгосон байна. Түүнчлэн инфляцын дарамт нь дэлхийн эдийн засгийн үйл ажиллагааны өөрийн өртгийг нэмэгдүүлж, цар тахал ахин дахин давтагдаж, инфляц өссөөр байгаа зэрэг нь олон улсын эрэлт хангамжийн сүлжээний тогтвортой байдалд муугаар нөлөөлж байна. Сүүлийн өдөр ОУВС “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” тайландаа 2021 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө 5.9 хувь болтол буруулсан нь өнгөрсөн 07-р сарын төсөөллөөс 0.1 нэгжээр буурсан байна.
