Хятадын Соёл, аялал жуулчлалын яам 12-нд Хубэй мужийн Ухан хотод нийтийн соёл урлагийн үйлчилгээг чанартай хөгжүүлэх талаар ажлын хурал хийж, Хятадын орон нутгийн нийтийн соёл урлагийн үйлчилгээг чанартай хөгжүүлэх 51 нийтлэг жишээг зарлажээ.
Энэхүү 51 нийтлэг жишээ нь системийн бүтээн байгуулалт, олон нийтийн соёлын орон зай, хөдөөгийн соёлын бүтээн байгуулалт зэрэг олон талыг хамарч, сүүлийн жилүүдэд эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодит байдалд тулгуурлан төрийн соёл үйлчилгээг чанартай хөгжүүлэхийг дэмжих тод томруун, шинэлэг ололт амжилтыг анхааран авч үзэж байна.
2021 оны 09-р сард нийтийн соёл урлагийн үйлчилгээг чанартай хөгжүүлэх нийтлэг жишээг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлж, орон нутгийн соёл, аялал жуулчлалын хэлтсүүд "орон нутгийн түвшинд анхаарч, төрлөөр нь сурталчлах" зарчмын дагуу өргөн цар хүрээтэй, идэвхтэй зарлаж, нийт 196-г санал болгож, эцэст нь 51 нийтлэг жишээг сонгон зарлажээ.
