solongonews
13.5” Цахим худалдааг түлхүү хөгжүүлнэ
2016-02-27 09:45

Сүүлийн үед Хятадын цахим худалдаа хурдтай хөгжиж байна. Олон улсын эдийн засгийн хөгжил удааширч, Хятадын эдийн засаг шинэ хэв байдалд зохицож буй энэ нөхцөлд Хятадын цахим худалдаа хөгжлийн хурдаа хадгалсаар. Сүүлийн жилүүдэд нэг жилд 30 хувийн өсөлтийн хурдаа баталсаар байна.

Ялангуяа 2015 онд Ли Кэчян ерөнхий сайд “Олноороо бизнес эрхэлж, түмнээрээ шинийг бий болгоё” уриаг санаачилснаас хойш цахим худалдааны хөгжил өдрөөс өдөрт эрчимжиж байна.

Цахим худалдааны хөгжлийн хөдөлгөх хүч
Хятадын цахим худалдааны хурдтай хөгжил төрийн дэмжлэгтэй салшгүй холбоотой. Эх сурвалжаас харахад 2015 онд Хятадын Коммунист Намын /ХКН/ Төрийн зөвлөлөөс цахим худалдааны хөгжлийг дэмжих гурван албан бичиг гаргасан байна.
2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр. ХКН-ын Төрийн Зөвлөлөөс “Цахим худалдааг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн шинэ хөдөлгөх хүч бий болгох тухай санал” хэвлэн нийтэлсэн байна. Энэхүү саналаар цахим худалдааны бизнесийн татварын хэмжээг тогтвортой дэмжиж, аж ахуйн нэгжийн дарамтыг бууруулна. Цахим худалдааны хөгжлийн боломжийг цаашид улам сайжруулан, цахим худалдааны шинэлэг хөгжлийн түвшинг дээшлүүлэх шаардлага тавьсан байна.
2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр. Төрийн Зөвлөлийн Албанаас “Хил алсалсан цахим худалдааны эрүүл хөгжлийг ахиулах тухай заавар” хэвлэн нийтэлжээ. Тус заавар хил алсалсан цахим худалдааны хөгжлийг дэмжих нь “интернэт + гадаад худалдаа”-ны саадгүй экспорт, импортод ашигтай.Том гүрний давуу талаа иж бүрэн харуулжХятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний гадаад дахь зах зээлийн зам сувгаа өргөжүүлэн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Түүнчлэн олуулаа бизнес эрхлэн, хамтдаа шинийг бий болгох санаачилгыг эрчимтэй дэмжиж, эдийн засгийн шинэ өсөлт бий болгох нь “Нэг бүс нэг зам” стратегийгхэрэгжүүлэх ажлыг дэмжин нээлттэй эдийн засгийн хөгжлийн шинэчлэлийг ахиулахад тустай.
2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр. Төрийн Зөвлөлийн Албанаас “Хөдөө тосгоны цахим худалдааг хурдтай хөгжүүлэх тухай заавар” хэвлэн нийтэлсэн байна. Зааварт хөдөө тосгоны цахим худалдаа нь хөдөө аж ахуйн хөгжлийг өөрчлөх чухал арга хэлбэр төдийгүй ядуурлаас ангижруулах чухал зам юм гэдийг тодорхойлсон байна. Олуулаа бизнес эрхлэх, шинийг бий болгохоор дамжин зах зээлийн механизмын гүйцэтгэх үүргийг биелүүлнэ. Түүнчлэн хөдөө тосгоны цахим худалдааны хөгжлийг түргэсгэхийн зэрэгцээ худалдан авагчдад шууд үйлчлэх дэлгүүр цахим худалдааг хослуулах нь мэдэгдэхүйц үр дүнтэй. Энэ нь мөн дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлэхэд ашиг тустайн дээр хөдөө аж ахуйн шинэчлэл, хөдөө орон нутгийн хөгжил, тариачдын орлогыг эрчимтэй нэмэгдүүлнэ.  
Төрийн Зөвлөлөөс нэг жилийн хугацаандгаргасан эдгээр санал, заавар бүхий албан бичгүүд цахим худалдааны хөгжлийг түлхүү ахиулж, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол гаргасан нь тодорхой байна. Тодорхой жишээ дурдахад, цахим худалдаа нь эдийн засгийн хөгжлийг дэмжих явцад гол хөдөлгөх хүч, хэрэглээг дэмжих чухал түлхэц болжээ.
Тоо баримтаас харахад Alibaba цахим хуудасны 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар худалдааны хэмжээ нь 91.22 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны “11.11” онцгой худалдааны хэмжээнээс 60 хувиар нэмэгдсэн байна. 2009 онд Alibaba сайтын анхдагч “11.11” онцгой худалдааны хэмжээ 52 сая юаньд хүрч байлаа.
Худалдааны Яамны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цахим худалдааны судалгааны газрын орлогч дарга,судлаач Жан Лисэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгчээ.
- Цахим худалдаа “Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн хугацаанд асар их хөгжилд хүрсэн. Үүний илрэл нь нэг хэсэг цахим худалдааны тавцан, цахим худалдааны үйлчилгээ эрхлэгч, интернэтийн зах зээл, олон төрлийн цахим худалдааны шинэ загварууд гарч ирсэн. Эдгээр нь хэрэглээг өргөжүүлэх, орчин үеийн худалдааны эргэлтийн системийг байгуулж, олон улсын бизнесийн борлуулалтын зам сувгийг тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Бүс нутгуудын эдийн засгийн хөгжил тэнцвэргүй байдлаас шалтгаалан Хятадын цахим худалдаа ихэвчлэн Жэ Жян, Гуан Дүн зэрэг далай дагуух хөгжил сайтай бүс нутгуудаар сайн байсан. Харин ихэнх муж, хотын цахим худалдааны хөгжлийн цар хүрээ харьцангуй бага байсаар гэж ярьлаа.
2016 он бол “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн эхний жил.“Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн саналд иж бүрэн судалгаа хийх, анх удаа “Шинэчлэл, зохицуулалт, экологийн, нээлттэй, хамтдаахүртэх” хөгжлийн үзэл баримтлалыг гаргасан байна. Шинийг бий болгохыг хөгжлийн үзэл баримтлалын тэргүүн эгнээнд тавьж, шинэчлэлийг харуулахыг хөгжлийн удирдамж болгоно. Жан Ли:
 - Шинэчлэл бол цахим худалдааны хөгжлийн үндсэн хөдөлгөгч хүч юм.Олон төрлийн техникийн болон худалдааны загварын шинэчлэл “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн хугацааны цахим худалдааны үндсэн онцлог юм гэж хэллээ.
Тэрээр цааш нь:
 - “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн хугацаанд цахим худалдаа нь нэн сайн хөгжлийн боломжтой. Цахим худалдааны хөгжлийг ахиулахад “Цахим худалдааны хөгжлийг ахиулах хууль дүрэм” болон дэмжлэг үзүүлэх систем гаргах хэрэгтэй. Хууль дүрэм нь цахим худалдааны эрх, зах зээлийн өрсөлдөөнийг стандартчлах тал дээр баталгаа хангаж, дэмжлэг үзүүлэх систем нь дэд бүтцийг төгөлдөржүүлэх, логистикийн ба төлбөрийн систем, хяналт шалгалтын систем зэргийг дэмжиж, цахим худалдааны эрүүл хөгжилд бат бэх үндэс суурь болж өгнө. Түүнчлэн цахим худалдааны хөгжлийн топ түвшний дизайн болон зах зээлийн хэм хэмжээг хянамгай барьж, нөөцийг зохистой хуваарилан, зах зээлийн хэт өрсөлдөөнөөс зайлсхийнэ гэж ярьлаа.

 


Хөгжлийн чиг хандлага
Жан Ли:
 -  “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн хугацаанд цахим худалдаа “сохор” хөгжлөөс зайлсхийж, хөгжлийн чиглэлтэй байх ёстой. Үүнд доорх долоон салбарыг чухалчлан хөгжүүлбэл зохино гэж хэллээ.
Нэг.Цахим худалдаа болон худалдан авагчдад дэлгүүрээс шууд борлуулах эдийн засгийг хослуулж хөгжүүлнэ. Энэ нь цахим худалдаа, уламжлалт аж үйлдвэрийн нэгдэл болох юм.
Хоёр.Иргэдэд ойр, хялбар дөхөм үйлчилгээ үзүүлэх цахим худалдааг түлхүү хөгжүүлж, иргэдийн “O2O” худалдааны загварын шинэчлэл, үйлчилгээний индэр байгуулах ажлыг дэмжинэ. Тухайлбал, тэтгэвэр, эмнэлгийн даатгал зэрэг төрлийн цахим худалдаа болон “O2O” худалдааны загвар гаргах нь цахим худалдааны хөгжил иргэд бүрт ашиг хүртээж, хэрэглээний боломжийг хөгжүүлэх юм.
Гурав. Цахим худалдааг “Брэнд” болгон хөгжүүлэх ажлыг дэмжиж, чанар муутай, хуурамч, оюуны өмчийн эрхийг зөрчсөн бүтээгдэхүүнд чанга хатуу хяналт тавьж ажиллана. Түүнчлэн брэндийн цахим худалдаа, брэндийн бүтээгдэхүүний борлуулалтын хөгжлийг дэмжинэ. Эдгээр бүтээгдэхүүнд Хятадын болон гадаадын брэндүүд хамрагдах юм. Брэндийн хөгжлөөр зах зээлийн өрсөлдөөнийг дүрэмжүүлнэ.
Дөрөв.Орон нутгийн нөхцөл байдалд уялдуулан хөдөө тосгоны цахим худалдааг хөгжүүлнэ. Цахим худалдааг хөгжүүлэхээр дамжин бүх бүс нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн сайтаар дамжиж борлуулагдана. Улмаар цахим худалдаагаар дамжин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг стандартчлах, шилдэг чанар, технологийн хөгжлийг дэмжинэ. Цахим худалдаагаар дамжин иргэд цаг хэмнэсэн хялбар дөхөм үйлчилгээгээр олон төрлийн бараа бүтээгдэхүүнхудалдан авах боломжтой.  
Тав.Аж үйлдвэрийн болон нийлүүлэлтийн гинжинд суурилан борлуулалтын сайт ажиллуулахыг дэмжиж, үйл ажиллагааны сувгаа өргөжүүлнэ. Бүх төрлийн цахим худалдааны иж бүрэн үйлчилгээний аж ахуйн нэгжийг дэмжин, ложистик, нийлүүлэлт, агуулахын сав, сургалт, мөн мэргэжлийн үйлчилгээ зэрэг цахим худалдааны аж үйлдвэрийн болон нийлүүлэлтийн гинжинд суурилсан бүх төрлийн аж ахуйн нэгжийн хамтын хөгжлийг дээшлүүлнэ.
Зургаа.Хил алсалсан цахим худалдааг түлхүү дэмжинэ. Хил алсалсан цахим худалдааны гаалиар зөвшөөрүүлсэн импорт зэрэг арга хэлбэрийг иж бүрэн эрчимжүүлж, хилийн худалдаа, хил алсалсан шууд борлуулалтыг дэмжинэ. “Нэг бүс нэг зам”-ын бодлогын хил алсалсан цахим худалдааг идэвхтэй хөгжүүлж, цахим худалдааны аж ахуйн нэгж хилийн гадна борлуулалтын зам суваг байгуулахыг дэмжиж ажиллана.
Долоо.Цахим худалдааны логистикийн хүргэлтийн аж үйлдвэрийг идэвхтэй сайжруулна. Логистикоор цахим худалдааны хөгжлийн чухал суурь, цахим худалдаатай зохицох орчин үеийн шуудан, логистикийн хүргэлт, мөн бүх үйл явц дахь нийлүүлэлтийн гинжин систем байгуулна.Хөдөө тосгоны логистикийн хүргэлтийн системийг бий болгож, логистикийн аж ахуйн нэгжийн олон улсын хөгжлийг дэмжинэ.  

 

Зохиогч: ЛЕ ХУНШИН
Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл