solongonews
Мьянмарын асуудлаар байр сууриа тодорхойлов
2021-02-20 17:20
Мьянмарын асуудлаар байр сууриа тодорхойлов

2021 оны 02-р сарын 19-нд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И АСЕАН-ы жижүүр дарга орон, Брунейн гадаад хэргийн сайд Эривантай утсаар ярилаа.

Эриван Хятадын талын Брунейн талд олгосон вакцины яаралтай тусламжид талархал илэрхийллээ.

Ван И хэлэхдээ, Хятадын тал Брунейн талын хэрэгцээ шаардлагын дагуу вакцины шуурхай тусламж үзүүлсэн юм. Брунейн талтай хижигтэй тэмцэх хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, хамтаар эцсийн ялалтыг байгуулахад бэлэн байна гэжээ.

Эриван хэлэхдээ, АСЕАН Мьянмарын байдалд дээд хэмжээнд анхаарал хандуулж байна. Мьянмарын дотоодын үйл хэргийг тус улсын ард түмэн эцсийн бүлэгт урт хугацааны төслөөр зохицуулах шаардлагатай байна. Бруней АСЕАН-ы дарга орны хувьд Мьянмар эртхэн тогтвортой байдлаа сэргээхийг хүсэж байна гэжээ.

Ван И хэлэхдээ, Мьянмар бол Хятадын найрсаг хөрш юм. Хятадын тал Мьянмарын тогтвортой байдал хөгжлийг дэмжсээр ирсэн юм. Мьянмар нь мөн ч АСЕАН-ы их гэр бүлийн гишүүн тул түүний дотоодын байдал нь АСЕАН-ы интегралчлалын үйл явцтай нягт холбоотой юм. Мьянмарын асуудал бол түүний дотоод хэрэг юм. Үндсэн хууль болон хууль эрх зүйн хүрээнд энх тайвнаар зохицуулагдах ёстой, дотоодынхоо ардчиллын явцыг эмх дараатай ахиулах ёстой гэж Хятадын тал болон АСЕАН үзэж байна. АСЕАН дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, зөвшилцөх зармаар АСЕАН-ы хэлбэрээр үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжиж байна гэжээ. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл