solongonews
Хятад Арабын орнуудын VI экспо болов
2023-09-25 10:44
Хятад Арабын орнуудын VI экспо болов.

   Хятад, Арабын орнуудын  VI экспогийн ололт амжилтыг нийтлэх хурал 09-р сарын 24-ний өдөр Нишягийн Хотон үндэстний өөртөө засах орны төв Иньчуань хотод боллоо. Дөрвөн өдрийн экспо үр дүнд хүрч, оролцогчдын тоо дээд хэмжээнд хүрч, эдийн засаг, худалдааны прагматик хамтын ажиллагаа гүнзгийрснийг Хятад, Арабын орнуудын VI экспогийн үр дүнгийн чуулганаас зарлажээ.

   Статистик мэдээллээр улсын дотоод болон гадаадын 78 эрдэмтэн мэргэжилтэн, 30 гаруй бизнесийн байгууллага, 1495 аж ахуйн нэгж энэхүү Хятад, Арабын экспод оролцсон бол үүнийй 82 хувь нь аж үйлдвэр, худалдаа, аж ахуйн нэгж, бизнесийн холбоод оролцсон байна. Энэ удаагийн экспо нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг ихээр нэмэгдүүлж, ногоон, нүүрстөрөгч багатай, дижитал эдийн засаг, эм эмнэлэг, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хамтын ажиллагааны  үр дүнд 403-т, төлөвлөсөн хөрөнгө оруулалт худалдааны нийт хэмжээ 170 тэрбум 970 сая юаньд тус тус хүрчээ.

   Энэхүү экспод оролцогчдын тоо 11200 давсан нь шинэ дээд үзүүлэлт юм. Үзэсгэлэнгийн талбай нь 40 мянган хавтгай дөрвөлжин метрт хүрч, 33 улс орон, улсын дотоодын 29 муж, Өөртөө засах орон, хотын 12 мянга гаруй төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдсэн бол үзэсгэлэн худалдаанд шинжлэх ухаан, технологи, экологи, соёл аялал жуулчлал зэрэг бусад олон салбарыг хамарсан байна. Энэхүү экспо анх удаа бүх нийгэмд үнэ төлбөргүй нээлттэй зохион байгуулагджээ.

  Экспо нь Саудын Араб, Йордан зэрэг улс орнуудад нийт 20 тэрбум 620 сая юанийн өртөгтэй олон төрлийн 37 төслийг хэрэгжүүлэх, 3 тэрбум 600 сая юань бүхий дотоодын хөрөнгө оруулалтын 24 төслийг хэрэгжүүлэх гүүрийн үүрэг гүйцэтгэсэн байна. Экспогийн үеэр Иншягийн Ходон үндэстний өөртөө засах орны 115 тэрбум 900 сая юань бүхий олон төрлийн 271 төслийг танилцуулж, тус өөртөө засах орны аж ахуйн нэгжүүдийг Арабын орнуудад нийт 1 тэрбум 820 сая юанийн худалдааны 8 төсөл хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлэх юм байна. Мөн Орос, Герман зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай 8 аж ахуйн нэгж НХҮӨЗО-д 4.22 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл