Хятадын Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх товчооны дарга Лю Хуаньшинь сүүлийн өдрүүдэд болсон Хятадын ядуурлаас ангижирсан хүн амын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хурал дээр хэлэхдээ, ядуурлаас гарсан хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн сувгийг өргөтгөх олон арга хэмжээ авч, ядуурлаас ангижирсан цагаач ажилчдын тоог энэ онд 30 гаруй сая хүнд хүргэх зорилтыг биелүүлнэ гэж танилцуулсан байна.
Лю Хуаньшинь:
- Ажлын байртай үед л ажил эрхлэлтийн төвшин өндөр болж чадна. Одоо байгаа ажлын байрыг тогтворжуулах, шинэ ажлын байр бий болгох, “тогтворжуулах, шилжүүлэх, өргөжүүлэх” талаар хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. “Тогтвортой” гэдэг нь одоо байгаа байр сууриа тогтворжуулах гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдийг тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх нөхцөлд ажлаа сэргээж, үйлдвэрлэлд хүргэх, ажлын байрны хангамжийг тогтворжуулж, шингээх чадварыг сайжруулах явдал болно. “Шилжүүлэх” гэдэг нь ажлын байр шилжүүлэх үйлчилгээг сайн үзүүлэхийг хэлнэ. Цар тахлын улмаас ажил нь зогссон, гацсан, түр ажилгүй болсон иргэдийн хувьд цаг тухайд нь бусад ажилд шилжүүлэн зохицуулна. “Өргөтгөх” гэдэг нь ажлын байрны хангамжийг өргөжүүлэхийг хэлнэ. Хятадын зүүн, төв, баруун бүс харилцаа холбоогоо бэхжүүлж, өндөр чанартай, ойр ойрхон ажлын байрны эрэлт хэрэгцээний жагсаалтыг сурталчилж, хөдөлмөрийн үйлчилгээний залгамж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ёстой гэж ярьлаа.
Зах зээлийн байгууллагуудыг тогтворжуулах нь хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах гол арга зам юм. Энэ он гарснаас хойш төв засгийн газраас татварын буцаан олголт, аж ахуйн нэгжтэй холбоотой төлбөрийг бууруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хүртээмжтэй бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Хөдөөгийн орон нутгийг сэргээн хөгжүүлэх товчооноос саяхан гаргасан хэд хэдэн арга хэмжээ нь аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.
- Өнөөгийн нөхцөл байдлаас харахад одоо хамгийн том асуудал бол бодлогогүй байгаадаа биш, бодлого хэрэгжиж чадаж байна уу гэдэг л асуудал болоод байна. Бид компаниудыг дэмжихийг яаралтай ажил болгох ёстой бөгөөд тусламжийн бодлогыг даруй түргэн хэрэгжүүлэх ёстой. Орон нутаг “хангалттай ашиглаж, сайн ашиглаж, болгоомжтой хэрэгжүүлэх” зарчмыг баримталж, олон төрлийн бодлогыг бүрэн хэрэгжүүлж, олон төрлийн тусламжийн бодлогын үр нөлөөг бүрэн гүйцэд хэрэгжүүлж, бодлогыг бүрэн дүүрэн хүртэх ёстой гэж Лю Хуаньшинь хэллээ.
Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулахад тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэж,гол бүс нутаг , гол бүлгүүдэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг уг хурлаар онцолжээ. Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх гол гол хошуу шянь, ядуурлаас ангижруулах гэр бүлүүдийн нүүлгэн шилжүүлсэн хүн ам, ядуу буурай өрхүүдийн коллеж төгсөгчид,нутаг буцсан хүмүүс болон бусад бүлгүүдэд анхаарлаа хандуулж, тэднийг ядуурлаас ангижруулах ажлын хяналтын үйлчилгээний механизмд хамруулах ёстой гэсэн байна.
