solongonews
Хөх мөрний нэгдүгээр хашлага
2019-10-09 17:02
Хөх мөрний үерийн усыг эрхшээх нь Хятад улсын хүсэл мөрөөдөл болно.

Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа 1953 онд Мао Зэдүн Хөх мөрний засварын талаарх мэдэгдлээс харахад гурван хавцлын барилгыг бүтээн байгуулахыг зорьсон байна.

Ге Жүба хашлагын барилгын судалгаа нь 50-иад оны сүүлээс эхэлжээ. 1970 оны 12-р сард ерөнхий сайд Жөү Эньлай намын төв хорооны улс төрийн товчооны хурлыг хуралдуулж, Ге Жүба хашлагын усан ашиглалтын барилгын талаарх асуудлыг ярилцсан байна. Дараа нь Мао Зэдүн хашлага барихыг зөвшөөрч мөн оны 12-р сарын 30-нд барилгын ажлын нээлтийг хийжээ. 

Ге Жүба хашлагын барилгын бүтээн байгуулалтад шинжилгээ хийсний дагуу төлөвлөгөө хийж, төлөвлөгөө хийхийн дээр бүтээн байгуулах арга хэлбэрийг хэрэгжүүлсэн байна. 1988 оны сүүлээр бүх барилгын ажлыг үндсэндээ дуусгав.

Ге Жүба хашлагын барилга нь түмэн газрын Хөх мөрөн дээр бүтээн байгуулсан нэгдүгээр хашлага бөгөөд гурван хавцлын барилгын нэг бүрэлдэхүүн хэсэг болжээ. Мөн Хятад улсын усан цахилгааны бүтээн байгуулалтын түүхэн дэх тэмдэг болно.

Зохих хэмжээгээр Хөх мөрний үерийн асуудлыг намжааж, цахилгаан гаргах, хавцлын усан замыг сайжруулах зэрэг ач тусаа өгч, эдийн засгийн болон нийгмийн үр ашгийг нэмэгдүүлсэн байна. Мөн Хятад улсын усан цахилгааны бүтээн байгуулалтын шинжлэх ухааны мэргэжлийн түвшнийг сайжруулж, гурван хавцлын усан ашиглалтын хүйс барилгын бүтээн байгуулалтад ховор нандин туршлага үзүүлсэн юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл