Сэтгэл хөдөлгөм агшин
2016-08-15 11:06
Хятадын тамирчин Рио Де Жанейро хотноо найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.
Бразилын Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдаж буй XXXI удаагийн зуны олимпийн үеэр БНХАУ-ын тамирчинд гэрлэх санал тавьсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Рио хонтоо энэ амралтын өдөр эмэгтэйчүүдийн усанд шумбалтын төрөлд өрсөлдөж, мөнгөн медалийн эзэн болсон Хи Зи гэрлэх санал хүлээн авчээ.
Тэрээр медалиа авч, медалийн тавцнаас буух үед найз залуу Кюн Хай нь түүнд гэрлэх санал тавьсан байна. Хосууд зургаан жил болзож байгаа гэнэ.








Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : “Синьхуа” агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
