2020 он улиран одож, 2021 оны Хятадын Цагаан сарын баяр тохиож буй энэ цаг үед КОВИД-19-ийн цар тахлын нөлөөгөөр хилийн чанад дахь Хятад улсын иргэд Цагаан сарын баяраа тэмдэглэхэд амаргүй болоод байгаа юм.
Энэ удаагийн илтгэлд: Хилийн чанад дахь Хятад улсын иргэдийн Цагаан сарын баяр тэмдэглэх хүлээлт ба бизнес эрхлэгчдийн КОВИД-19-ийн цар тахлын нөлөөнд авсан хариу арга хэмжээ зэргийг мэдээлж, гадаадад суугаа элэг нэгтнүүддээ итгэл өгөхийн тулд энэхүү мэдээллийг гаргаад байна.
Энэ өвөл цар тахал дэгдсэнээс хойших анхны Цагаан сар тохиож байна. Өнгөрсөн онуудын энэ цагт бизнес эрхлэгчид аль хэдийнээ Цагаан сарын гоёл чимэглэлээ хийчихсэн, баярын уур амьсгал гудамжийг дүүргэсэн байдаг.
Гэтэл энэ оны Цагаан сарын баярын өдрөөр жижиг дэлгүүрүүд үүдээ хааж, гудамжинд хаа нэгтээ ганц хоёр хүн явахаас өөр зүйлгүй эл хуль харагдана.
Бид сүүлийн өдрүүдэд Франц, Австралид амьдардаг Хятад улсын иргэдтэй ярилцлага хийсэн юм. Цар тахал нөлөөлж байгаа өнөөгийн нөхцөл байдалд тэдэнд мөн өөр өөрийн гэсэн туршлага, хүлээлт бий.
Өвлийн цар тахалд төлөвлөгөө хаягдлаа
Франц улсад хоолны газар ажиллуулдаг Ү Шюэтин:
- Жил бүрийн Цагаан сарын баяраар бид хамаатан садан, найз нөхдийнхөө хамт цанаар гулгахаар гардаг. Энэ өвөл Францын ихэнх цанын баазууд хаалттай байгаа тул бид зөвхөн гэртээ л баяраа тэмдэглэх болно. Цар тахлаас шалтгаалж баярын өдрүүдэд гэр бүл, найз нөхдийн уулзалтад нөлөөлж, нийгмийн харилцаа 90 хувиар буурсан. Гадуур гарах нь багасаж, гэрийн ажлын ачаалал ч ихээр нэмэгдлээ гэж хэлж байлаа.
Цар тахлын нөлөөнөөс хилийн чанад дахь Хятад улсын иргэдийн баяр тэмдэглэх үйл ажиллагааны төлөвлөгөө бүрэн цуцлагдав.
Төлөвлөгөө бүрэн цуцлагдсан тухайд Францын Лион хотод оршин амьдарч байгаа Ван Бэй:
- Өнгөрсөн оны Цагаан сарын баярын өдрүүдэд бид хамаатан садан, найз нартайгаа уулзаж, бага хэлбэрийн аялал хийдэг байсан. Харин энэ жилийн баяраар эдгээр үйл ажиллагаа бүгд цуцлагдсан. Найз нөхдийнхөө хоорондох айлчлалыг цуцалж, утас и-мэйл зэргээр мэндчилэх болно гэж ярьж байлаа.
Австралийн Сидней хотын Худалдааны танхимын дарга, Австрали-Хятадын бизнесийн дээд зэрэглэлийн уулзалтын гүйцэтгэх дарга Биань Жюнь манай ажилтанд өгсөн ярилцлагадаа:
- Өнгөрсөн онуудад Австралийн Сидней хотод Цагаан сарын баяраар маш хөгжөөнтэй байдаг байлаа. Гэвч энэ онд хоёр дахь удаагийн цар тахлын хэцүү байдал гарснаар ихэнх баярын ёслолыг цуцалжээ. 2020 онд цар тахал дэгдэхээс өмнө би Хятадын 20 гаруй харьяат залуучуудтай хамт Шанхайд очиж судалгаа, сургалтад оролцож байв. Энэ сард Сиднейд оршин амьдарч байгаа хүүхдүүдтэй Сиднейн Хятад соёлын төвд очиж, Хятад улсын соёлтой танилцахаар төлөвлөж байсан, одоо энэ маань ч цуцлагдсан гэж ярьж байлаа.
Хариу арга хэлбэр сэдэж, хэвийн байдалд орох замаа эрэлхийлнэ
Гадаадад тархаж байгаа цар тахал дахин давтагдаж, хянан тогтоох арга хэлбэр нь хязгаарлагдаж байгаа нь гадаадад оршин амьдарч буй Хятад улсын иргэдэд маш их нөлөө үзүүлж байна.
Биань Жюнь басхүү:
- Эдийн засгийн уналтаас болж аялал жуулчлал, хоол хүнсний худалдаа, импорт, экспортын худалдаа болон Хятадын бизнес эрхлэгчдийн оролцдог бусад салбарууд ихээр нөлөөлж, үйл ажиллагааны нөхцөл байдал нь ихээхэн муудсан байна. Энэ нөхцөл байдалд бид бас олон хэлбэрийн арга барил эрэлхийлж, олон хүмүүс цахим сүлжээний худалдааг ашиглах болсон гэж ярилаа.
Биань Жюны хариуцаж байгаа Сидней, Шанхай хотын Худалдааны танхим, Австрали-Хятадын бизнесийн дээд зэрэглэлийн уулзалтын үеэр өнгөрсөн онуудад манайхан жил бүр зохион байгуулдаг уламжлалт хэлбэрийн том үдэшлэг хийдэг байсан. 2021 онд цар тахлын улмаас бид Хятадын соёлын цар хүрээг багасгаж, цар тахлын эсрэг тэмцэхэд хувь нэмэр оруулсан хүмүүс, аж ахуйн нэгж, эмнэлгийн ажилтнуудыг хүлээн зөвшөөрсөн тусгай сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулах болно гэж сонирхууллаа.
Ван Бэй:
- Цар тахлын нөлөөгөөр ажлын чиглэл өөрчлөгдөж, компанийн бүтцийг бүхэлд нь өөрчлөхөөр болсон. Өөрчлөлт хийх нь цар тахлын нөлөөг хамгийн бага хэмжээнд хүргэсэн байна. Цагаан сарын баяраар гадаадад оршин амьдарч байгаа хүмүүс сэтгэл санаа тогтвортойгоор баяраа тэмдэглэхийг хүсэж байна гэж хэлсэн байна.
Ү Шюйтин:
- 2020 онд хоол хүнсний салбарууд ихээхэн хохиролд орсон. Энгийн цагт хоолны газруудад хооллодог хүмүүс 15 хувийг эзэлдэг байсан. Одоо бүгд хүргэлт болж өөрчлөгдсөн байна. Гэвч хүргэлт хийж байгаа хоолны газрууд төдийлөн их өртөөгүй. Бид хоолны газар ажиллуулах арга хэлбэрээ цаг тухайд нь өөрчлөхөөс гадна, цар тахлын хугацаанд нэг өдөр ч үүдээ хаалгүй ажиллаж байсан юм. Гэхдээ 2021 оны Цагаан сарын баяраа цахим сүлжээгээр тэмдэглэх нь хамгийн сайн арга боллоо гэж хэлж байлаа.
Сайн сайхны хүлээлттэйгээр Цагаан сараа тэмдэглэнэ
Улиран одсон 2020 оны хувьд хилийн чанад дахь Хятад улсын иргэд урьд өмнө нь байгаагүй дурсамж, мөн сэтгэлийн мэдрэмжтэй үлдэв.
Биань Жюны хувьд өнгөрсөн оны хамгийн дурсамжтай зүйл нь хоёр, гуравдугаар сарын Хятад улсын цар тахлын хүнд хэцүү үед гадаадад байгаа Хятад улсын иргэд эх орондоо харамгүй зүтгэн хандив цуглуулж бүрэн туслалцаа үзүүлж байсан. Дараа нь Австралид цар тахал дэгдэхэд Хятад улсаас хариу тусламж авч байсан, гадаад оюутнууд болон ахмад настнууд, эмч сувилагч нарт тусламжаа дамжуулж байсан тухайгаа Биань Жюнь дурсан бидэнтэй хуваалцаж байлаа.
Тэрээр басхүү Цагаан сарын баярт зориулсан сайн сайхан сэтгэлийнхээ тухай:
- 2021 онд цар тахал хяналтад орсны дараа би гадаадад оршин амьдарч байгаа Хятадын харьяат залуучуудтайгаа Хятад улсад очиж, Хятадын хувиралт, хөгжилт, соёлтой шууд танилцах болно гэж ярьсан юм.
Ү Шюйтин 2021 онд эх улс маань улам сайн судалгааны үр бүтээл гаргаж цар тахлыг бүрэн устгаасай гэж хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Харин Ван Бэй 2021 онд эдийн засгийн орчин өөдрөг байж, хувь хүн бүр цар тахлын хамгаалалтаа сайн хийж найз нөхдөө эрүүл энх байхыг хүсэж, өнөөгийн нөхцөл байдалд гэрийнхэнтэйгээ баяр жаргалтай Цагаан сараа тэмдэглэх хүсэлтээ хуваалцаж байлаа.
Өвөл цаг улиран одож, урин хавар айлчлан ирнэ. Цар тахлын нөлөөнд хариу арга барилаа сайн хийж, ирээдүйн сайн сайхан бүгдийг итгэлтэйгээр хүлээгээрэй.
