
Хятад улсын Төвийн Үндэстний Их сургуулийн сэтгүүл зүй ба дамжуулгын дээд сургууль байгуулагдах ёслол 11-р сарын 15-ны өдөр Бээжин хотноо явагдав. Бээжин их сургууль, Чинхуа их сургууль, Бээжингийн Багшийн Их Сургууль, Хятад улсын Ардын Их Сургууль, Фүдахь Их сургууль, Хуажин Шинжлэх ухаан мэргэжлийн их сургууль зэрэг бүх улсын 30 дээд сургууль болон Төвийн Үндэстний Их сургуулийн багш сурагчдын төлөөлөгч 200 шахам хүмүүс оролцлоо. Төвийн Үндэстний Их сургуулийн Сэтгүүл зүй, дамжуулгын сурган хүмүүжил нь 1960 оноос эхлэн үндэсний кадрын сонин мэдээний судалгааны ангийг эрхэлж, 1984 онд сонин мэдээний ухааны тусгай мэргэжлийг албан ёсоор эрхэлж, 1989 оноос эхлэн орчин үеийн үндэстний сонин сэтгүүлийн судалгааны чиглэлийн магистрант элсүүлсэн. Энэ жил бол Үндэстний Их сургуулийн сонин мэдээний ухааны тусгай мэргэжлийг санаачлан байгуулсан 35 жилийн ой болох бөгөөд магистрант бэлтгэсэн 30 жилийн ой тохиож байгаа юм.
Танилцуулсан мэдээлэлд үндэслэвэл 35 жилийн туршид Үндэстний Их сургуулийн сонин мэдээний дамжуулгын сурган хүмүүжлээр 4000 шахам сурагчдыг хүмүүжүүлж, сайн бэлтгэгдсэн боловсон хүчин нь Фань чанжян сонин мэдээний шагнал, Чанжянтаофэнь шагнал, Хятад улсын сонин мэдээний шагналыг хүртсэн байна. Сүүлийн 10 жилд сонин мэдээний дамжуулгын шинжилгээний салбар нь Бээжин хотын сургалтын үр дүнгийн шагналыг 2 удаа хүртсэн байна.
