Хятадын жил тутмын их нүүдэл гэгдсэн цагаан сарын зорчигч тээврийн ажил ирэх долоо хоног буюу 01-р сарын 21-нд албан ёсоор эхлэх гэж байна.
Энэ жил 40 гаруй хоногийн хугацаанд давхацсан тоогоор 2 тэрбум 990 сая хүн тээвэрлэх төлөвтэй байна. Хятадын төмөр зам, иргэний агаарын тээвэр, авто зам зэрэг салбар олон төрлийн шинэ арга хэмжээ авч, тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлж, үйлчилгээгээ сайжруулан, ард иргэдийнхээ аялалд тав тухтай нөхцөл хангахаар ажиллаж байна.
Энэ оны цагаан сарын зорчигч тээвэр 01-р сарын 21-нд эхэлж, 03-р сарын 01-нд өндөрлөнө. 40 гаруй хоногийн хугацаанд давхацсан тоогоор 2 тэрбум 990 сая зорчигч тээвэрлэж, 2017 оны цагаан сарын зорчигч тээврийн хэмжээнээс 0.6 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд давхацсан тоогоор төмөр замаар 413 сая, иргэний агаарын тээврээр 73 сая, усан замаар 43 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байна.
