Хэбэй мужийн Да Чэн хот сүүлийн жилүүдэд бүс нутгийн соёлын аж үйлдвэрлэлийн хөгжлийг эрчимтэй дэмжиж, өвөрмөц онцлог бүхий нөөц баялагтаа түшин, улаан зандан модны сийлбэр, хөгжмийн зэмсэг, хулууны урлаг зэрэг нэгэн цуврал “тэргүүлэх” урлагийн брэндүүдийг бий болгосон байна. Одоогийн байдлаар тус нутгийн хэмжээн дэх соёлын салбарын аж ахуйн нэгж 1300 гаруй болсон бөгөөд 40 мянган гаруй хүн тус салбарт ажиллаж байгаа аж. Мөн жил дунджийн үйлдвэрлэлийн өртөг 8 тэрбум юаньд хүрч байна.

Хэбэй мужийн Да Чэн нутгийн иргэн Жяо Яньшя хулуун дээр хээ зурж байгаа нь /09 дүгээр сарын 17-ны өдөр/
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЛИ ШЯОГҮӨ

Улаан зандан модоор гэрийн тавилга сийлж буй нь /09 дүгээр сарын 17-ны өдөр/
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЛИ ШЯОГҮӨ

Тариачны өөрөө тарьж ургуулсан холбоотой зургаан хулуу /09 дүгээр сарын 17-ны өдөр/
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЛИ ШЯОГҮӨ
