solongonews
Өвөр Монголын импорт экспорт 40 гаруй хувиар өсөв
2017-07-27 20:45
Өвөр Монголын импорт экспорт 40 гаруй хувиар өсөв.

ӨМӨЗО-ны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ энэ оны  эхний хагас жилийн байдлаар 49.55  тэрбум юаньд хүрсэн бол өнгөрсөн оны мөн үеэс 44.1 хувиар өсчээ.

Оны эхний хагас жилд Өвөр Монголын “Нэг бүс нэг зам” дагуух орнууд хоорондын импорт экспортын хэмжээ ихээхэн нэмэгдсэн юм. Үүнд, Өвөр  Монголын Монгол Улстай хийсэн худалдааны импорт экспортын нийт хэмжээ 13.42  тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар нэмэгджээ. Орос улстай хийсэн худалдааны импорт экспортын нийт хэмжээ 11.15 тэрбум юаньд хүрч, 26.2 хувиар  нэмэгдсэн байна.

Хөххотын гаалийн ерөнхий бүртгэлийн газрын дарга Жяо Жижюнь хэлэхдээ: - Оны эхний хагас жилийн байдлаар ӨМӨЗО-ны гадаад худалдааны импорт экспорт 2016 оны дөрөвдүгээр улирлын суурь дээр эрчимтэй өсөж, ялангуяа он гарснаас хойш нүүрс, болд, төмрийн хүдрийн импортын үнэ өссөн зэрэг нь Өвөр Монголын гадаад худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 40 гаруй хувиар өсөхөд түлхэц боллоо гэжээ.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл