solongonews
Ши Ань хот ”Нэг бүс нэг зам”-ын соёлын манлайлагч болно
2017-02-20 21:25
”Торгоны замын соёлын дээд түвшний индэр бий болгож, өнө эртний нийслэл хот, Торгоны замын эхлэл, Хятадын соёлын голомт болсны хувьд Ши Ань хотын түүх соёлын үнэ өртөгт түшиглэж, соёлын өвийн хамгаалалт, ашиглалтыг эрчимжүүлнэ” гэж Ши Ань хотын дарга Шангуань Жичин 20-ны өдөр Ши Ань хотын XVI удаагийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар хуралд хэлсэн байна.

    Сүүлийн жилүүдэд "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт тасралтгүй гүнзгийрэхийн хэрээр "Соёлын дагуулагч" нь Хятад улсын зам дагуух улс орнууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны арга хэлбэрийн нэг болсон юм. "Торгоны замын эдийн засгийн бүс" дэх чухал хотын хувьд Ши Ань түүх, соёл, газар зүйн давуу талаа ашиглан түүнд нэгдэн орох хамгийн сайн арга замыг хайж байна.

Ши Ань хотын захиргааны мэдээлснээс үзвэл өнгөрсөн таван жилд Ши Ань хот үндэсний "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад санаачилгаараа нэгдэн орж, давуу талдаа түшиглэн, нээлттэй байдлаа өргөжүүлсэн. Олон улсын агаарын тээврийн 37 шугам шинээр нээж, 72 цаг визгүй дамжин өнгөрөх баруун хойд нутгийн анхны хот болжээ. Ши Ань хотод одоо 20 Консулын газар, Визийн төв ажилуулж буй улс орон байгаа бөгөөд олон улсын найрсаг хотын тоо нэмэгдэж 29 болсон байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Хятадын Хэвлэл мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл