
Хятадын Логистик, худалдан авалтын холбооноос энэ оны эхний гурван улирлын ложистикийн үйл ажиллагааны мэдээллийг 27-нд нийтэллээ. Эхний гурван улиралд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулснаар, Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж, ложистикийн сэргэлт тогтвортой байдлаа хадгалж, гол гол үзүүлэлтүүд харьцангуй хурдтай өсөлтийн орон зайгаа барьсан байна.
Энэ оны эхний гурван улиралд, нийгмийн үндэсний ложистикийн нийт хэмжээ 234 их наяд 500 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.4 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь өнгөрсөн оны мөн үеэс 9.4 нэгжээр илүү байгаа бол хоёр жилийн дундаж өсөлт 6.6 хувийн өсөлттэй байна. Улирлын өсөлтийн байдгаас үзэхэд гуравдугаар улирлын өсөлтийн хурд хоёрдугаар улирлаас 3.5 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна.
Үүнээс гадна, 1-8 дугаар саруудад ложистикийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулсан орлого өнгөрсөн оны мөн үеэс 35.1 хувиар, цэвэр ашиг нь 46.1 хувиар, орлогын ашгийн харьцаа 4.2 хувиар өсөн нэмэгдэж, өмнөх үеэс бага зэрэг өссөн байна. 08-р сарын сүүлчээр явуулсан судалгаанд хамрагдсан ложистикийн компаниудын доторх алдагдалтай ажилласан ложистикийн компанийн эзлэх хувь хэмжээ өмнөх үеийнхээс 3 нэгжээр буурсан байна.
