ХКН-ын Төв Хорооноос “БНХАУ-ын Коммунист намын зохион байгуулалтын ажлын дүрэм”-ийг хэвлэн тараасан бөгөөд орон нутгийн нийт байгууллагаа нэгжүүд даган мөрдөж хэрэгжүүлэхийг шаардсан байна. Намын хүч чадал нь зохион байгуулалтаас үүдэлтэй бөгөөд нягт зохион байгуулалт нь намын алдарт уламжлал, давтагдашгүй давуу тал юм гэдгийг мэдэгдэлд тэмдэглэв. "Дүрэм" нь Ши Жиньпингийн шинэ эрин үеийн Хятадын онцлогт социализмын үзэл санаагаар удирдан чиглүүлж, шинэ эрин үед намын байгуулалтад тавигдах ерөнхий шаардлага, шинэ эринд намын зохион байгуулалтын шугамыг хэрэгжүүлэх ба намын зохион байгуулалтын ажлыг цогцоор нь зохицуулж байгаа нь шинэ эрин үед намын зохион байгуулалтын ажлыг сайтар гүйцэтгэх явдал болох юм. Тус "дүрэм"-ийг боловсруулж, хэрэгжүүлэх нь намын зохион байгуулалтын ажлыг удирдах ерөнхий удирдлагыг бэхжүүлэх, зохион байгуулалтын ажлыг шинжлэх ухаанч, институцчилсэн стандартчиллыг урагшлуулах төдийгүй зохион байгуулалтын ажлын чанарыг цогцоор нь сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Мөн мэдэгдэл нь бүх шатны намын хороонууд тус "дүрэм"-ийг судалж, хэрэгжүүлэх ажлыг улс төрийн чухал үүрэг болох төдийгүй түүнийг сурталчлан ухуулах, тайлбар, хяналтын ажлыг сайн хийж, байгууллагын ажилд манлайллыг улам бүр чангатгахыг шаардсан байна. Намын Төв Хорооноос зохион байгуулалтын ажлын талаар гаргасан томоохон шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, бүх бүс нутаг, байгууллага нэгжүүд нь "Дүрэм"-ийг хэрэгжүүлэхэд гарсан чухал нөхцөл байдал, саналыг Намын Төв Хороонд цаг даруйхан мэдэгдэх ёстой..
