solongonews
”Ахиц дэвшил, хувь нэмэр ба ирээдүй” тайланг нийтлэв
2019-04-22 20:25
“Бүс ба замыг хамтран бүтээн байгуулах санаачилга: Ахиц дэвшил, хувь нэмэр ба ирээдүй” тайланг нийтлэв.

Энэ сарын 22-нд "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын ажлын удирдах хэсгийн алба “Бүс ба замыг хамтран бүтээн байгуулах санаачилга: Ахиц дэвшил, хувь нэмэр ба ирээдүй” тайланг нийтлэв. Тус тайлан 18 мянган үгтэй, Өмнөх үгээс гадна Ахиц дэвшил, Хувь нэмэр, Ирээдүй гэсэн гурван хэсгээс бүрджээ.

Тайланд: 2013 оноос хойш "Бүс ба зам" санаачилга бодлого, дэд бүтэц, худалдаа, банк санхүүг нэвтрүүлэн, ардын сэтгэлийг холбох гэсэн агуулгаар төслийн ажлыг урагшлуулан, илэрхий үр дүнд хүрч, зарим төслийг амжилттай биелүүлж, оролцсон орнууд бодит үр ашиг хүртэн, төслийн оролцоо нэмэгдэж байна. 2013-2018 онд Хятад улс Бүс ба зам дагуух орнуудтай хийсэн бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 6 их наяд юаньд хүрч, жил тутмын өсөлтийн хэмжээ Хятадын гадаад худалдааны өсөлтийн хэмжээнээс их байж, Хятадын бараа худалдааны нийт хэмжээний 27.4 хувийг эзэлж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд "Бүс ба зам дагуух орнуудад 90 гаруй тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эдгээр оронд хэрэгжиж буй гадаадын гэрээт төслүүдийн хэмжээ 400 тэрбум ам.долларт хүрсэн гэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл