solongonews
Хятадын тээврийн үйлдвэрлэл есдүгээр сард тогтвортой сэргэх хандлагатай
2023-10-18 21:16
Хятадын Зам тээврийн яамны Шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгээс өнөөдөр (10-р сарын 18) нийтэлсэн Хятадын тээврийн үйлдвэрлэлийн индекс 09-р сард тээврийн үйлдвэрлэл тогтвортой сэргэх хандлагатай байгааг харуулж байна

    09-р сард Хятадын тээврийн үйлдвэрлэлийн индекс (CTSI) 177.5 нэгж болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.9 хувиар өссөн байна. Бүтцийн хувьд CTSI ачаа тээврийн индекс 209.4 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ. Ачаа тээврийн индекс 3 сар дараалан 6 хувиас дээш өсөлттэй байж, тогтвортой, хурдацтай хөгжлийн чиг хандлагыг хадгалж, CTSI зорчигч тээврийн индекс 114.2 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 89.4 хувиар өссөн мөртөө өсөлтийн хурд 08-р сарынхаас 8.2 пунктээр илүү хурдтай байна. Хятадын тээврийн үйлдвэрлэлийн индекс (CTSI) нь төмөр зам, хурдны зам, усан зам, иргэний агаарын тээврийн зорчигч, ачаа тээврийн хэмжээнд үндэслэн үндсэн үзүүлэлтүүдийн жигнэсэн нийлбэр бөгөөд тээврийн салбарын ерөнхий үйл ажиллагааг цогцоор нь тусгасан болно. Уг индекс нь иж бүрэн индекс болон зорчигч тээвэр, ачаа тээвэр гэсэн хоёр дэд индексээс бүрдэнэ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл