solongonews
Лунжин цай шарах тэмцээн болов
2023-03-22 11:25
Жэжян мужийн Шэнжөү хотод Лунжин цай шарах тэмцээн болов

         Өнөөдөр Шэнжөүгийн олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд 2023 оны "Юексяны цом" Жэжян Лунжин цай шарах тэмцээн боллоо.

   Энэхүү тэмцээн нь нэг тайзан дээр гар аргаар шарах, механик аргаар шарах аргыг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь зөвхөн Лунжин цайг гар аргаар шарсан биет бус соёлын өвийг өвлөн үлдээх ба сурталчлах боломжийг олгосон банйа. Мөн "Шинжлэх ухаан, технологитой хүчирхэг хөдөө аж ахуй, машин техниктэй хүчирхэг хөдөө аж ахуй"-ын үүргийг гүйцэтгэж чадлаа.

  2022 онд Жэжян мужийн цайны талбайн хэмжээ 3.105 сая мү-д хүрч, цайны үйлдвэрлэл 193 мянган тонн, цайны анхан шатны үйлдвэрлэл 26 тэрбум 400 сая юаньд хүрч, үүний дотор алдартай, сайн чанарын цайны гарц 107 мянган тонн, анхан шатны бүтээгдэхүүний гарцын өртөг 23 тэрбум 670 сая юань байна. Цайны үйлдвэрлэл нь тариачдын орлогыг нэмэгдүүлэх баян хүмүүсийн аж үйлдвэр, экологийн хөдөө аж ахуйг бий болгох ногоон аж үйлдвэр, Жэжян мужид эв найрамдалтай нийгмийг бий болгох соёлын аж үйлдвэр болжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл