solongonews
Шинэ ээжлийн засгийн газрын ажлын зорилтын талаар
2023-03-17 09:14
Шинэ ээжлийн засгийн газрын ажлын зорилтын талаар

ХIV сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 03-р сарын 13-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд хаагдсаны дараа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хэвлэлийн бага хуралд оролцон дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр шинэ ээжлийн засгийн газрын ажлын зорилтын талаар ингэж ярилаа. 

- Шинэ ээлжийн засгийн газрын ажил бол Намын Төв Хорооны шийдвэр, зохицуулалтыг хэрэгжүүлэх, Намын ХХ их хурлаас гаргасан төлөвлөгөөг бүтээн байгуулалтын төлөвлөгөө болгон хувиргах, улс орны ард түмэнтэй бүтээн байгуулалтын зураг төсөл дээр хамтран ажиллаж, сайхан бодит байдал болгон хувьруулах явдал юм.  

Нэг. Хүн төвтэй хөгжлийн үзэл бодлыг бат тогтоох. Нам, төрийн бүхий л ажлын зорилго нь ард түмэнд ашигтай байх явдал юм. Бодит байдал дээр жирийн хүмүүсийн дийлэнх нь өдөр бүр ДНБ-ий өсөлт хэр өссөнийг үзэхгүй, харин орон байр, ажил эрхлэлт, орлого, боловсрол, эмчилгээ, экологийн орчин гэх мэт эргэн тойрныхоо тодорхой зүйлсэд илүү анхаардаг. Засгийн газрын ажил бол ард түмний бодит амьдралд ойр төлөвлөж, хийж, үнэхээр ард түмэн хүлээлттэй, засгийн газар ямар нэг зүйл хийж чадна гэсэн зорилгодоо хүрэх явдал юм.

Хоёр. Өндөр чанартай хөгжлийг дэмжихэд анхаарлаа хандуулах явдал юм. Одоо манай хөгжил “байна уу” гэдэг асуудлыг шийдвэрлэхэд илүүтэй чиглэж байна. Дараагийн шатанд “сайн уу, үгүй юу” гэдэг асуудлыг шийдвэрлэх, ялангуяа технологийн шинэчлэл хийх чадварыг сайжруулах, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бий болгож, хөгжлийн загварын ногоон өөрчлөлтийг дэмжих болно.  Ер нь бид хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, цогцоор хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, өндөр чанартай хөгжлийг ахиулахад анхаарах ёстой.

Гурав. Шинэчлэл, нээлттэй байдлыг гуйвшгүй гүнзгийрүүлэх. Өөрчлөлт нээлт бол орчин үеийн Хятад улсын хувь заяаг тодорхойлох гол алхам юм. Хятад маягийн хөгжлийн шинэчлэлийг ахиулж, 2-р зууны зорилтыг биелүүлэх түүхэн үйл явцад бид "шинэчлэл хийж, замаа нээх" хэвээр байх байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл