solongonews
Хятад улс нээлттэй хөгжлөө үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна
2018-03-28 16:23
Саяхан Олон улсын эрчим хүчний дүрмийн байгууллагын нарийн бичгийн дарга Урбан Руснак ХОУР-д өгсөн ярилцлагадаа: Улс орон бүр тус тусын арга хэлбэрээ олж дэлхий нийтийн өөрчлөлтөд зохицох ёстой. Алхам алхмаар шат ахих өөрчлөлт нээлтийн бодлого бол Хятад улсад дэвшил авчирсан үр ашигтай арга зам юм. Хятад улс хожим үргэлжлэн өөрчлөлт нээлтийн бодлогоо баримтална гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Энэ тухай ХОУР-гоос Европын Холбооны төвд суугаа сурвалжлагч Ши Жинхуны ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Урбан Руснак саяхан Бээжинд хуралдсан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганд анхаарал хандуулж, тэдгээрийн дотроос эрчим хүчний салбарын өөрчлөлт шинэчлэлийн бодлого, мөн байгаль орчин хамгаалахтай хамаатай салбарт илүү анхаарал тавьжээ. Тэрээр: “Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчид эрчим хүчний ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, эрчим хүчний бүтцийн өөрчлөлтийг түргэтгэх, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон санал санаачилга дэвшүүлсэн. Эдгээр нь бүгд байгаль орчны бохирдлыг засан сайжруулахтай салшгүй холбоотой. Олон улсын эрчим хүчний дүрмийн байгууллагын нарийн бичгийн даргын хувьд 2012 оны 11-р сард анх удаа Хятадад айлчлахад Бээжингийн агаарын чанар нэлээд муу байсныг тод санаж байна. Гэвч сүүлийн хэдэн жил байдал улам сайжирсныг анзаарсан” гэжээ.

“Би жил бүр Бээжинд очдог, олон талын ахиц гарч байгаа нь харагддаг. Ялангуяа Бээжингийн цэвэр агаартай өдөр улам нэмэгджээ. Энэ байдал цаашид улам сайжирна гэж би бодож байна.”

Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилд Хятад улсын олон улсын эрчим хүчний зах зээлд эзлэх байр суурь улам чухал болжээ. Urban Rusnák: Нүүрс, газрын тос, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний хувьд, Хятадын эдийн засгийн бүтцийн шинэчлэл, хөгжлийг дагалдан төрөл бүрийн эрчим хүчний хэрэглээний хэмжээ, бүтцэд өөрчлөлт гарч, улмаар дэлхийн эрчим хүчний системийн аж үйлдвэрлэлд чамлалтгүй нөлөө үзүүлж байна гэжээ.

“Хятадын эрчим хүчний салбар шат дараатай нээлттэй болж буйг харлаа. Хятадын гаргасан том шийдвэр бүр нь дэлхийн аж үйлдвэрлэлд нөлөөлж байна. Хятад улс эрчим хүчний өөрчлөлт шинэчлэлийг хэрхэн хийх нь дэлхийн гол гол эрчим хүчний үнэ, хэрэглээ, судалгааны чиг хандлагад нөлөөлөх болно.”

Эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Хятадын бүтээн байгуулсан Хятад-Төв Азийн байгалийн хий дамжуулах хоолойг тэрээр сайшааж байлаа. Тус хоолойн нийт урт нь ойролцоогоор 10 мянган км, дэлхийн хамгийн урт байгаль хий дамжуулах хоолой юм.

“Би тод санаж байна. Тэр үед Хятад улс Туркменистанаас Хятад улс хүрэх байгалийн хий дамжуулах хоолой барихаар төлөвлөж байна гэсэн мэдээ цацагдсаны дараа Европын олон мэргэжилтэн энэ тухай ярьж: “Энэ бол бүтэшгүй зүйл” гэж үзэж байсан. Учир нь, Төв Азийн бүс нутгаас Хятадын зүүн нутгийн далайн дагуу бүс нутаг хүрэх хэдэн мянган км хоолой барина гэдэг урьд өмнө огт байгаагүй хэрэг юм. Бид үүнийг гайхамшиг гэж үзэж байна. Учир нь энэ хоолойг түргэн хугацаанд барьж байгуулсан хэрнээ маш чанартай болсон. Мөрөөдлийг үнэхээр бодитоор биелүүлж чадсан.”

Өөрчлөлт шинэчлэлийн бодлого Хятад улсын улс орны байдалтай зохицно гэж Урбан Руснак үзсэн байна.

“Улс орон, эсвэл нийгэм бүгд өөр өөрсдийн аргаа олж, дэлхий нийтийн өөрчлөлтөд зохицох, эсвэл орчноо өөрчлөх ёстой гэж боддог. Их гүрний хувьд, иймэрхүү алхам алхмаар шат ахих, өөрчлөлт нээлттэй хөгжих хэлбэр нь урагш дэвших цорын ганц хэлбэр юм. Өөрөөр хэлбэл гэнэт огцом өөрчлөлт хийх гэдэг боломжгүй, харин хүмүүст шинэчлэлийг хүлээн авах цаг хугацаа өгөх хэрэгтэй юм.”

Урбан Руснак хэлсэн үгэндээ: “Хятад улс өөрчлөлт нээлттэй хөгжих бодлого хэрэгжүүлсэн 40 жилд, Хятадад дараах хоёр үеийн хүмүүс байсан гэж хэлж болно. Тэдний нэг хэсэг нь, идэр дунд насныхан бүгд өөрчлөлт шинэчлэлтийн он жилүүдэд өссөн. Үүнээс гадна, жил бүр Хятад улсын мянга мянган оюутан залуус дэлхийн улс орнуудад очиж суралцан, тэргүүний мэдлэг, ухамсрыг улсдаа авчирч байна. Эдгээр нь нийгмийн хөгжлийн хувьд маш чухал юм. Хятад улсын өөрчлөлт нээлттэй хөгжил зогсохгүй” гэжээ.

“Өөрчлөлт нээлттэй хөгжинө гэдэг бол өөрчлөлтөд зохицох үйл явц юм. Иймээс, зохицохоо болихоос гарах үр дагаврыг ямар ч улс орон дааж чадахгүй гэж би үздэг. XXI зуунд, аливаа бүхэн түргэн өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Иймээс нэг улс орон, нэг нийгмийн хувьд өөрчлөлтөд зохицохоо больж болшгүй. Хятад улс өөрчлөлт шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлэн, шинэ өөрчлөлтөд зохицоход ямар ч асуудалгүй гэж би үзэж байна.”

Олон улсын эрчим хүчний дүрмийн байгууллага 54 гишүүнтэй олон улсын байгууллага юм. “Эрчим хүчний дүрмийн гэрээ”-гээр гол болгож, гишүүн орнууд хоорондоо эрчим хүчний холбогдох асуудлыг эв зүйтэй зохицуулахыг удирдах, журамжуулах, үүгээр дамжин нээлттэй, шударга, харьцангуй тогтвортой олон улсын эрчим хүчний зах зээл бий болгох зорилттой. Тус байгууллагын нарийн бичгийн даргын газрыг Бельгийн нийслэл Брюссельд байгуулжээ. 2015 оноос эхлэн Хятад улс Олон улсын эрчим хүчний дүрмийн байгууллагын гэрээт ажиглагч орон болсон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл