Ханш нээх баяраар 144 сая 520 мянган зорчигч аялав
2021-04-06 20:43
Ханш нээх баяраар 144 сая 520 мянган зорчигч аялав
Хятадын Зам тээврийн яамнаас 05-ны өдөр сэтгүүлчийн мэдээлснээр 04-р сарын 03-наас 05-ны өдрүүдэд Хятад улс төмөр зам, авто зам, усан зам, агаарын тээврээр давхардсан тоогоор нийт 144 сая 520 мянган иргэн зорчсон нь 2020 оны мөн үеэс 142.4 хувиар нэмэгджээ.
Иргэний агаарын тээврээр жишээлэхэд, ханш нээсэн амралтаар давхардсан тоогоор нийт 4 сая 328 мянган зорчигч аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 256.4 хувиар нэмэгдэж, зорчигчдын ачааллын дундаж хэмжээ 73.4 хувьд хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 8.1 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ үеэр нислэгийн тоо нь 42 мянга 720-д хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 154.6 хувиар нэмэгдсэн байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
