Хятад улсын Сагсан бөмбөгийн нийгэмлэгээс энэ сарын 31-ний өдөр мэдээлснээр Гуан Дүнгийн эрэгтэй сагсан бөмбөгийн гол дасгалжуулагч Дү Фэн Хятад улсын сагсан бөмбөгийн гол дасгалжуулагчийн тушаалыг үүрэглэхээр болсон байна.
Дү Фэн 2017 оноос 2018 оны хооронд Хятад улсын эрэгтэй сагсан бөмбөгийн төвлөрүүлэн дасгалжуулах Хөх багийн гол дасгалжуулагч байсан хугацаандаа багийнхнаа дагуулан Азийн цом, Дэлхийн цомын тэмцээн зэрэг олон улсын тэмцээнүүдэд оролцож байв. 2013 онд Дү Фэн Гуан Дүнгийн Хун Юань Сагсан бөмбөгийн эрэгтэй багийн гол дасгалжуулагчаар ажиллаж, 2012-2013 оны тэмцээний болон CBA лигийн тэмцээнд тэргүүлэн, 2018-2019 оны тэмцээний хамгийн шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртсэн байна.
Сагсан бөмбөгийн нийгэмлэгээс:
- Дү Фэн Хятад улсын сагсан бөмбөгийн багийн хэцүү цагт байгаа үед зоригтойгоор хүнд үүргийг үүрэглэсэнд баярлаж байна. Хятад улсын сагсан бөмбөгийн баг болон Гуан Дүнгийн Хун Юань багийн гол дасгалжуулагчийн үүргийг зэрэг үүрэглэх нь түүний хувьд нэг хэцүү өрсөлдөөн болох юм. Тэрээр үүнийг сайхан зохицуулж чадна гэдэгт итгэж байна. Гуан Дүнгийн Хун Юань Сагсан бөмбөгийн эрэгтэй багийн Хятад улсын эрэгтэй сагсан бөмбөгийн багт олгосон хавсралд баярлаа гэж илэрхийлэв. Түүнчлэн “Ли Нань нь Хятад улсын эрэгтэйн сагсан бөмбөгийн багийн гол дасгалжуулагчийн ажлын байрандаа олгосон хувь нэмэрт баярлалаа. Хятад улсын сагсан бөмбөгийн нийгэмлэгээс түүнд үргэлжлүүлэн суралцах тохиол олгоно. Ирээдүйд түүнийг Хятад улсын сагсан бөмбөгийн талбарт шинэ хувь нэмэр олгохыг хүсэж байна гэж Хятадын багийг дагуулан дэлхийн цомд өрсөлдсөн Ли Нань дасгалжуулагчийн тухай ийнхүү илэрхийллээ.
