solongonews
Хайрт залуугаа магтах 8 үгс
2015-12-28 18:21
Эр хүн бүсгүй хүнийг чихээр нь өөртөө дурлуулдаг бол тэднийг ч гэсэн энэ аргаар өөртөө илүү ихээр татаж болно. Үнэндээ эрчүүд бол гэнэн хүмүүс шүү дээ. Энэ аргыг ашигласнаар та 2-ын харьцаа дээрдэж ч магадгүй.
1. “Чи минь нүдэнд дулаахан шүү”
Энэ үг түүнийг зөөллөж, сайхан ааштай нэгэн болгоно. Гадуур гарахаасаа өмнө энэ үгээр шагнаж өөртөө итгэх итгэлийг нь нэмж өгөөрэй. 
 
2. Гайхамшигтай
Энэ үг түүнийг жаргалтай нэгэн болгох нь эргэлзээгүй. Бид хэн нэгэн чухал хүндээ зориулж “гайхамшигтай хүн” гэж хэлдэг. Тэгвэл тэр энэ үгний эзэн байж болохгүй гэж үү?
 
3. Гайхалтай
Гайхамшигтай гэх үгнээс өөр юм шүү. Хэн нэгэн сайхан хүвцасласан хүнийг бид “Гайхалтай харагдаж байна” гэж хэлдэг байх аа? Гэвч энэ үгийг бид тийм ч их хэрэглээд байдаггүй. Яагаад найздаа та өнөөдөр “Чи минь гайхалтай харагдаж байна” гэж хэлж болохгүй гэж?
 
4. Сэтгэл хөдөлгөм
Үүнийг хичнээн удаа ч ашиглаж болно. Өөрийн сэтгэлээ хэр их хөдлөснийг энэ үгээр илэрхийлж болно.
 
5. Сүр жавхлантай, хийморьтой
Энэ үг хэзээд сайхан үг байсан, байсаар ч ирсэн. 
 
6. Дэгжин, ганган
Энэ магтаал бол хүчтэй шүү. Мэдээж гадуур гарахдаа, гарч байхдаа “Чи минь дэгжин харагдаж байна” гэх үгээр шагнаарай. Цаашид тэр таниас энэ үгийг сонсох гэж үргэлж тийм байх болно.
 
7. Хайр булаам
Хайр бол бидний амьдралд ер бусын гайхалтай зүйлсийг авчирч байдаг. Түүнийг өөрийн хайрандаа багтаадаг гэдгээ илэрхийлэхдээ энэ үгийг сонгоорой. Ямар ч хүнийг хайрлаж, зөв аргаар магтаж байвал аз жаргалтай болдог.
 
8. Царайлаг
Энэ үг улиг болсон мэт сонсогдож болно. Гэвч энэ үгийг хүн сонссоноор өөртөө итгэлтэй болж, инээд хөөртэй явдаг.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл