solongonews
Г.Цэцэнтийн уран бүтээлийн тайлан тоглолт боллоо
2016-05-23 17:49
Монгол үндэстний улсын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин, морин хуурч, хөгжмийн зохиолч Гэндэнгийн Цэцэнтийн “Сөнидийн уудам нутаг” уран бүтээлийн тайлан тоглолт 2016 оны 5 дугаар сарын 22-нд зохион байгуулагдаж Хөххотын үдшийг уянгалууллаа.

ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны уугуул Г.Цэцэнт нь Өвөр Монголын Шууд харьяа Улаанмөчирт ажилласан цагаасаа эхлээд Америк, Франц, Орос, Монгол, Япон зэрэг олон улс орноор тоглолт хийж явсан авьяаслаг уран бүтээлч юм. Ажлын зав чөлөөгөөр дуу болон морин хуурын гоцлол ая, ардын хөгжим зуу гаруй бичжээ.

Уран бүтээлчийн минь “Хөөрхий аав минь”, “Монгол нутаг”, “Залуухан ээж”, “Сайн шинэлэв үү, миний өлгий нутаг”, “Нутаг буцах тэмээд”, “Хүүхдийн сэтгэл” зэрэг уран бүтээлүүд нь Өвөр Монголын ард түмний хүртээл болсон шилдэг бүтээлүүд билээ. Тэрээр шагнал урамшууллыг ард түмнийхээ гараас тоогүй олон удаа хүртэж явсан бөгөөд хоёр зуу гаруйг шавь хүмүүжүүлээд байгаа юм.


Хувьтай хүн хур борооноор гэдгээр “Сөнидийн уудам нутаг” уран бүтээлийн тайлан тоглолтын үеэр хурмаст тэнгэр хур бороогоо харамгүй хайрласан бол “Анд” хамтлаг, А.Баяр, Урнаа, Хөгжилбаатар, Мандалт зэрэг 60 гаруй нэртэй уран бүтээлчид ая дууныхаа хурыг буулгасан юм.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл