
Эрт үед “Халуун цагт тарвас идвэл, эм уух хэрэггүй" гэж хэлэлцдэг байв. Үүнээс үзвэл тарвасын ашиг тусыг аль эртнээс мэдэж байсан байх. Тарвас нь доорх таван талын ашиг тустай.
1. Арьсыг цэвэрлэх, чангаруулах, уян зөөлөн болгох, өнгийг нь сэргээх, сэвх толбо арилгах зэрэгт маск тавьж ашигладаг. Тарвасанд ихээр агуулагддаг B1 болон B6 амин дэмүүд хүнд эрч хүч бэлэглэдэг. Хэрвээ фитнестээ явахаасаа өмнө тарвас идвэл илүү эрч хүчтэй, булчинлаг болох болно.
2.Тарвас антиоксидантаар үнэхээр баялаг. Бидний хоолны нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөх гэж оролддог А, C витаминууд, бета каротин тарвасанд их хэмжээгээр агуулагддаг. Антиоксидантуудыг хэрэглэснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн зүрх судасны үйл ажиллагааг муудахаас хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох зэрэг ач холбогдолтой.
3. Ханиаднаас урьдчилан сэргийлнэ. Тарвас антиоксидантаар баялаг, энэ нь биеийн дархлааны системийг эрүүл байлгаж, ханиад хүрэх эрсдэлийг бууруулна.
4. Булчинг амраана. Тарвас кали, магнигаар баялаг. Зуны цагт биед маш хэрэгцээтэй кали нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, даралтыг тогтвортой байлгадаг магнигаар баялаг гэсэн үг.
5. Тархийг тэжээлээр нөхнө. Тарвасанд ихээр агуулагддаг B амин дэмүүд нь хүнд эрч хүч бэлэглэж, тархийг сэргэг байлгах, төвлөрөл болон санах ойг сайжруулахад тусалдаг .
Тарвас нь хүний биед тэжээл, аминдэм өгдөг ч төдийлөн төгс бус. Хэрэв зүй бусаар идвэл сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Дараах зүйлүүдийг анхаараарай!
1. Тарвасыг хэт хүйтнээр нь идэж болохгүй. Ихэнх хүмүүст мөстэй тарвас идэх нь халууны цагт таатай санагддаг. Хэрэв хэт хүйтэн, эсвэл хэт удаан хадгалсан тарвас идвэл ходоод гэдэс дүүрэх, гүйлгэх зэрэг өвчнийг үүсгэх эрсдэлтэй.
2. Хоолны өмнө эсвэл дараа тарвас идэж болохгүй. Тарвас нь их хэмжээний ус агуулдаг тул хоолны өмнө, эсвэл дараа идвэл хоолны шингээлтэд нөлөөлдөг.
3. Тарвасны 80 хувь нь ус байдаг тул тураах дэглэм сахих үед бөөр болон зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг байна.
Үүнээс гадна бөөр, цөсний чулуу, чихрийн шижин өвчинтэй хүмүүс тарвас хэт их идэхгүй байх нь зүйтэй.
