
Нэг. Сан вен загас: Цээжлэх чадварыг дээшлүүлдэг. Сан вен загасанд DHA элбэг агуулагддаг болохоор цээжлэх чадварыг дээшлүүлдэг. Долоо хоногт хоёр удаа сан вен загас идвэл цээжлэх чадварыг сайжруулдаг.

Хоёр. Цэцэгт байцаа нь анхаарлыг төвлөрүүлдэг. Цэцэгт байцаа, гүзээлзгэнэ, улаан лооль, бөөрөнхий байцаа зэрэг жимс, хүнсний ногоонд исэлдлээс сэргийлэх төрөл элбэг агуулагддаг учир анхаарал төвлөрүүлэхэд тустай. Тархины цусны эргэлтийг нэмэгдүүлэн, тархины эсэд хүрэлцэхүйц хүчилтөрөгчийг хангадаг байна.

Гурав. Сөд жимс ажлын үр дүнг дээшлүүлдэг. Сөд жимс (алимлаг жимс) зүрх хийгээд их тархины цусны эргэлтийг сайжруулдаг. Цусны эргэлт нэмэгдвэл их тархины эсийг сэргээж, ажлын үр дүнг дээшлүүлдэг. Үүний улмаас тархинд сайнаар нөлөөлнө. Сөд жимсийг хар шоколадтай хольж идвэл үр дүн нь илүү сайн байдаг.

Дөрөв. Бууцай тархи амраадаг. Бууцайнд элбэг байдаг шим тэжээлтэй эд болох навчин хүчил нь хүний биеийн даралтыг хөнгөрүүлэн тархи амрааж, тайван болгох нөлөө үзүүлдэг аж.
