ХӨТ: Австралийн баруун бүсэд дэлхийд хамгийн том хэмжээтэй хээрийн уран баримлын үзэсгэлэнгийн нэг болох далайн эргийн уран баримлын Коттзло үзэсгэлэн бий. Тэнд тавьсан Хятадын уран барималч Жань Ваний “Хөвмөл чулуу” хэмээх баримал олны нүдийг булаана. Хоёр метр өндөр, дөрвөн метр өргөн зэвэрдэггүй ган хийцтэй “Чулуу” нэртэй авангард уран баримал Энэтхэгийн далайд хөвж, толь мэт гадаргууд нь баруун Австралийн нарны хурц гэрэл гялбаад урлагийн үзэсгэлэнгийн гайхамшиг болжээ. Энэ тухай ХОУР-гаас Австралид суугаа сэтгүүлч Жан Чижи мэдээлж байна.

ХӨТ: Баруун Австрали мужийн төв Пертээс баруун тийш 10-аад км зайд орших Коттзло далайн эргийн цагаан элс, тунгалаг усаараа алдартай, нар жаргахын гайхамшгийг үзэх дэлхийн 10 том далайн эргийн нэг гэгддэг юм. Энд 14 жилийн турш жил бүр далайн эргийн уран баримлын наадам болж буй бөгөөд Пертийн иргэдийн талархлыг хүлээсэн олон нийтийн урлагийн үзэсгэлэн, Сиднейн Боднийн уран барималтай адил дэлхийд хамгийн том, хамгийн алдартай уран баримлын үзэсгэлэнд тооцогдсоор иржээ.

ХӨТ: 2-19 хүртэл үргэлжилсэн тус үзэсгэлэнд 18 орны уран бүтээлчдийн 73 уран баримлыг тавьсан бөгөөд 200 мянга орчим хүн үзжээ. Хятадын 3 уран бүтээлч оролцсоноос Төвийн дүрслэх урлагийн дээд сургуулийн Жань Ван бол дэлхийд алдартай авангард уран барималч, Америкийн Метромолитан музейд уран бүтээлийг нь үүрд хадгалсан Хятадын анхны уран бүтээлч юм. Түүний энэ удаагийн үзэсгэлэнд оролцсон зэвэрдэггүй ган хийцтэй “Хөвмөл чулуу”-г 20 жилийн өмнөөс урлан сэтгэж байсан ба энэ удаа Австралийн үзэсгэлэнт сайхан далайн эрэгт ийнхүү сүндэрлэлээ. Энэ бол түүний далайн ёроолд хадаастай анхны хөвөгч уран баримал юм. Уран бүтээлийнхээ тухай Жань Ван сэтгэгдлээ хуваалцаж байна:
/Уран баримал-Бичлэг 1-Жань Ван-Хятад хэлээр-Эрэгтэй/
“Хаяа далайн давлагааны хэмнэлд автаж буй мэт сэтгэгдэл төрдөг үе бий. Гэхдээ үүнийг биеэрээ үзүүлэх боломжгүй, харин уран бүтээлээрээ ийм мэдрэмжээ илэрхийлдэг. Гол нь өмнө нь хэн ч ингэж хийж байгаагүй, анх хийсэн хүн нь би. Уран бүтээл минь давтагдашгүй. Анхных, давтагдашгүй байх нь урлагийн бүтээлд хамгийн чухал байдаг. Уран бүтээл чинь бусдад ухаарал болж, үзэгчдэд төсөөллийн орон зай өгч байх хэрэгтэй. Урлагийн бүтээлд нэгд сонирхогчдод төсөөллийн орон зай өгч, нөгөө талаар уран бүтээлчийн бодол санааг илэрхийлсэн байх ёстой.”

ХӨТ: “Хөвмөл чулуу”-г 7-нд далайд тавьмагц Коттзлогийн өвөрмөц үзэмж болжээ. Аялж яваа нутгийн жуулчид энэ тухай сэтгэгдлээ хуваалцлаа:
/Уран баримал-Бичлэг 2- Жуулчин-Англи хэлээр-Эмэгтэй/
“Австралийн уран бүтээлчдийн уран бүтээлээс эрч хүч мэдрэгддэг бол Хятадын уран бүтээл эмзэг нарийн гар урлалаараа тус тусын өвөрмөц соёлоо гайхуулж байна. Хөвмөл чулуу ёстой галзуу бүтээл байна. Энэ уран сэтгэмж ёстой санаанд багтамгүй юм аа.”

ХӨТ: Австралийн баруун далайн эрэгт зохион байгуулсан уран баримлын үзэсгэлэнд олон улсын уран бүтээлчид идэвхтэй оролцож байлаа. 2004 онд Хятадын барималч Сүй Жяньгүө анх уран бүтээлээ үзүүлж, 2005 онд далайн эргийн уран баримлын Коттзло наадамд очжээ. Өнгөрсөн хэдэн жил Хятадын уран бүтээлүүд урлаг, бизнесийн талаар амжилтад хүрч, үзэгчдийн талархлыг хүлээсэн төдийгүй улам олон залууст урлан бүтээх, үзэсгэлэнд оролцох урам зориг төрүүлж байна.
ХӨТ: Далайн эргийн үзэсгэлэнг зохион байгуулагч Давд Хандри: Орон нутгийнхан болон дэлхийн олон газрын жуулчдад урлагийн бүтээлүүдийг сонирхуулах зорилготой ажиллаж байгаа юм гэжээ:
/Уран баримал-Бичлэг 3- Давид-Англи хэлээр-эрэгтэй/
“2004 оноос хойш Энэтхэг, Хятад улсын уран бүтээлчид манай үзэсгэлэнд амжилттай оролцож байна. Энэ жил Энэтхэгээс 1, Хятадаас 3 барималч оролцсон. Хойшид олон улсын олон уран бүтээлч ирэхийг хүсэж байна.”

ХӨТ: Уран баримлын олон улсын наадмыг зохион байгуулах замаар ард иргэдийн солилцоог гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэж Австралийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Рей Сийх хэлсэн юм. Ингээд түүний яриаг үргэлжлүүлэн сонсоно уу:
/Уран баримал-Бичлэг 4- Рей Сийх-Англи хэлээр-эмэгтэй/
“Олон улсын уран бүтээлчид далайн эргийн уран баримлын үзэсгэлэнд оролцож, бидэнд Баруун Австралийн үзэсгэлэнг дэлхий дахинд харуулах боломж нээж өгсөн. Хамгийн гол нь бид соёлын солилцоогоор дамжин, ойлголцлоо нэмэгдүүлж буй нь маш чухал ач холбогдолтой үйл явдал гэж бодож байна. ”
