Тайлангийн жагсаалтад Хятад улс 2016 онд 25-рт орж байсан бол энэ онд 22-р байранд орж, жагсаалтын эхний 25-д орсон дунд зэргийн орлоготой цорын ганц улс болов. Энэ нь инновациар хөдөлгүүр болгох хөгжлийн бодлогын үр дүн болох бөгөөд Хятад улсын инновацийн чадварыг харуулж чадсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.
2017 оны олон улсын инновацийн индекс 81 төрөл зүйлийн заалтын дагуу дэлхийн эдийн засгийн 127 цогцын инновацийн чадвар, хэмжиж болохуйц үр дүнд үнэлгээ хийжээ. Индексийн тогтолцооны 81 зүйлийн заалт тогтолцоо, хүний нөөц, судалгаа, дэд бүтэц, зах зээлийн боловсронгуй түвшин, арилжааны боловсронгуй түвшин, оюун мэдлэг, техникийн үйлдвэрлэл, бүтээмж зэрэг 7 төрөлтэй.
Хятад улс өндөр хөгжилтэй орны эдийн засгийн цогцтой инновацийн зөрөөг тасралтгүй багасгасаар байгаа дунд зэргийн орлоготой цорын ганц улс бөгөөд олон улсын инновациар хошуучлагчдын эгнээнд орж, амжилт гаргасан гэж тус тайланд тэмдэглэжээ. 7 төрлийн индекс заалтад Хятад улс тогтолцоо, хүний нөөц, судалгаа, дэд бүтэц, эрдэм мэдлэг, техникийн үйлдвэрлэл, бүтээмж зэрэг 5 төрлийн аль алинд нь илэрхий дээшилсэн байна.
