solongonews
Киргиз охины Хятад улс дахь хайрын түүхээс
2017-02-23 22:51
Киргиз охины Хятад улс дахь хайрын түүхээс

.

Ашя хятад хэлээр: - Орой бүр би хоёр хүүхдийн хамт Орос улсад бизнес хийж байгаа нөхөртэйгөө дүрст дуудлага хийж ярьдаг. Энэ бидний хувьд хамгийн сайхан цаг мөч байдаг. Нөхөр Фэн Шуаньжү маань буцаж ирэх ойртож байна гэж Ашя инээмсэглэн ярьж байлаа.

36 настай Ашя бүсгүй Киргиз хүн бөгөөд 2002 онд Фэн Шуаньжүтэй ОХУ-ын Красноярск хотод танилцжээ.

    Ашя: - Нөхөр минь хүний хувьд үнэхээр сайн хүн болохоор би хайрласан юм. Ээж, аав түүнд маш сайн, хуримын ёслол ч сайхан болсон гэв.

   Ашя 2009 онд ӨМӨЗО-ны Манжуур хотод иржээ. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Манжуур хотод байшинтай ч болж, хоёр хүүхдээ төрүүлсэн байна.

   Ашя: - Амьдралд заримдаа бага зэрэг зөрчил үүсдэг. Гэхдээ тун хурдан эвлэрдэг гэж байлаа.

Ер нь тэрээр хань нөхрөө илүү сайн ойлгож, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж яваа олон сайхан бүсгүйчүүдийн нэг.

   Ашя Хятадын аж амьдралтай илүү ойртохын тулд хятад хэлийг хичээн суралцаж, чөлөөт цагаараа ном уншиж, телевиз үзэн хятад хэлний түвшингээ дээшлүүлдэг. Ашя өнгөрсөн долоон жилд ихэвчлэн хятад хэлээр ярилцаж, Хятадын ард иргэдийн хэлдэгчлэн “Эмэгтэй хүн айл гэрээ сайхан авч явах хэрэгтэй” гэсэн үгийн утга учрыг илүү сайн ойлгосон гэнэ. Эхний үед ажил үйлс бүтээх санаатай байсан бол Хятадад удаан хугацаагаар амьдарснаар сүүлийн үед нөхрөө дэмжиж айл гэрээ сайн сайхан авч явна гэдэг бас нэг төрлийн ажил үйлс болохыг ойлгосон тухайгаа сонирхуулж байв.

   Ашя: - Миний дараагийн мөрөөдөл бол хятад ном, сонин уншиж ойлгон хятад хэл сайн сурвал Хятад, Киргизийн хоорондох солилцоонд хүчээ өргөх юм.

  Ашягийн “Энэхүү үндэстэн дамнасан гэрлэлт” дан ганц биш, мөн түүнтэй адил нөхцөл байдалтай 29 настай Нүлия бүсгүй Манжуур хотод дөрвөн жил амьдарч байна. Киргиз охин анх Хятадад ирж амьдарсан нь түүний нөхөр ЖоШуошюэтэй хамаатай.

   Нүлия: - Ухаалаг, чадвартай, сайн сайхан хүн гэж нөхөртэйгөө анх танилцсан үеийн сэтгэгдлээ ярьсан юм. Эр нөхөртэйгөө Красноярск хотод хувцасны наймаа хийж байгаад танилцсан. Түүнээс хойш өдөр бүр надад туслан ажил хийж өгдөг гэв.

Нүлиягийн ээж, аав эхлээд тэднийг гэр бүл болж буй гэж мэдээгүй аж. Харин нөхрийнх нь үнэнч сэтгэл ээж, аавынх нь сэтгэлийг хөдөлгөж эцэст нь нөхөртэйгөө Хятад улсад ирсэн гэнэ.

   Нүлия: - Хятадын иргэд ажилдаа тун үнэнч байдаг. Санхүүгийн сайн менежмент давуу тал гээд суралцаж болох маш олон сайн зүйл бий. Гэтэл хоёр тал хүүхдийг сургах тал дээр ялгаатай байна. Киргиз улс бол хүүхдийн бие даасан байдлыг чухалчилж, Хятад иргэд бол хүүхдийн мэдлэгийн түвшний хэр хэмжээг дээшлүүлэхийг чухалчилдаг юм.

Эхлээд хоёр талын үзэл нэгдэж хараахан чадаагүй байсан боловч сүүлд нь тэрээр Хятадын талын байдлыг ойлгосноор харин хүүхдэд балчир багаас нь сайн сайхан боловсрол олгох нь хэчнээн чухал болохыг ойлгосон гэх.

   Нүлия: - Хожим нь хүүхдээ илүү олон хэл сургах боломж нөхцөлийг хангаж өгөхөөр бодож байна. Энэ нь тэдний чадварыг нэмэгдүүлэх болно.

Эр нөхөр нь хажууд нь байхгүй үед тэрээр ээжийн үүргийг улам сайн гүйцэтгэж хүүхдүүддээ анхаарал халамж тавина.

   Нүлия: - Эр нөхөр маань гадаадад бизнес эрхэлж байх хугацаанд би бараг өдөр бүр хүүхдээ аавтай нь дүрст дуудлагаар яриулдаг. Нэг л удаа харахад хэчнээн их баяр баясгалантай болдог гээч.

Нүлиягаас ярилцлага авах тэр өдөр хүүхдийнх нь сургууль тарах цагтай давхацсан юм. Тэрээр хүүхдээ тосохоор яаран явах үедээ Хятадын боловсрол дэс дараатайн дээр суурь нь бөх, маш сайн гэж ярьж байлаа.

   Нүлия: - Дараа ярилцлага өгөх боломж гарвал тэр үед би хятад хэлээ илүү дээшлүүлсэн байна. Учир нь Хятадын соёл боловсролд дуртай, Хятадын хэмжээнд хүрсэн эхнэр болохоор хичээж байна гэж ярив.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл