
Хятад улсын хот хоорондын болон орон нутгийн зам харилцаа өдрөөс өдөрт хөгжиж дэвжсээр байна. Хятад улсад байгалийн бартаа, газарзүйн содон тогтцууд орчинд баригдсан сонирхолтой барилгууд олон бий. Тухайлбал: Юннань мужийн эгц уулсын оройгоор сүлжсэн нэгэн зам байдаг. Энэхүү замыг байгуулсан инженерүүд зураг төслөө хийхдээ эргэн тойрны тариан талбайг хөндөхгүй байхаар тооцсон нь 7 км хүрэхгүй энэ богино замд 68 мурийлт гаргаснаар урлагийн бүтээл шахуу зүйл болжээ.
Мушгираа олонтой хэсэгтээ 100 метрийн хооронд нэг эргэлт байдаг юм байна. Тус зам нь нутгийн иргэдэд ихээхэн ашиг орлого дагуулан иржээ. Энэхүү замаа ашиглан тэд хөдөө орон нутгийн онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлж нугалаа бүхэнд нь хоол ундны газар нээжээ.
