Шилийнгол аймгийн найм дахь удаагийн Бодисын бус соёлын өвийн хамгаалалтын үр дүнгийн үзэсгэлэн саяхан Сөнид баруун хошуунд болж, аймгийн 12 хошуу шянь Бодисын бус соёлын өвийн хамгаалалтын нэгжийн 48 уламжлагч үзэсгэлэнд оролцов. Үзэсгэлэнгийн тухайн газарт 13 монгол гэр босгон үзэсгэлэнгийн танхим болгож, уламжлалт хөгжмийн зэмсэг, тамир, урлаг, гар урлал, үндэстний зан үйлийн бүтээгдэхүүн зэрэг 5 том төрлийн 60 гаруй газрын онцлог бүхий 3500 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлжээ.
Үзэсгэлэнд Шилийнгол аймгийн Бодисын бус соёлын өвийн хамгаалалтын талаарх сүүлийн жилийн амжилт бүтээлийг бүх талаар харуулж, Бодисын бус соёлын өвийн амьдралд уусан хөгжихийг ахиулж, Бодисын бус соёлын өвийн сурган хүмүүжлийн чадавхыг илрүүлж, олон түмний Бодисын бус соёлын өвийг илүү сайн ойлгон мэдэж хамгаалахад нөлөө үзүүлжээ.



